Хөмсөгний засалт болон будалтын талаар.
2015-12-28 18:21
Хөмсөг бол эмэгтэй хүнийг илэрхийлдэг хамгийн том зүйлсийн нэг гэвч бид маш бага анхаарал тавьдаг. Хөмсөг хэтэрхий нарийн эсвэл хэтэрхий өргөн байвал муухай харагддаг. Харин яг л нүүрний хэлбэр хэмжээнд таарсан байвал мэдээж сайхан харагдана.
Хөмсөг нь хүний харцыг өөрчилдөг учир хэтэрхий ширүүн, ууртай эсвэл гунигтай харцтай болохгүйн тулд хөмсөгөндөө санаа тавьж арчилах цаг иржээ.
Хөмсөг хаана эхэлж хаана дуусах ёстой вэ?
Хамарны баруун эсвэл зүүн танд харандааныхаа арыг байрлуулаарай, тэгээд яг тэгшхэн дээш нь босоогоор нь барих үед заагдах тэр газар хөмсөгний эхлэл байх ёстой газар.

Яг тэр газраасаа 60 градус налуулахад хөмсөгний нугалаа байх газар, харин анх байсан байрлалаасаа 90 градус хэвтүүлэхэд
хөмсөгний төгсгөл байх газар нь гарж ирнэ.
Хүн бүрт нэг хэлбэр хэмжээний хөмсөг зохино гэж байхгүй, тийм учир өөрийн нүүрний хэлбэрт зохицуулан засах нь маш чухал. Ийм мэргэжилийн салонуудад очиж зөвлөгөө аваарай.
Хөмсөгөө будахдаа эхлээд өөрийн хөмсөгний хэлбэрийг гаргаж өгөх хэрэгтэй. Тэгээд хөмсөг налуу талруу нь самнаж будаж өгөх хэрэгтэй.
Будагаа зөв сонгох нь мөн маш чухал байдаг, өөрийн хөмсөгтэй төстэй өнгөтэй эсвэл илүү тод өнгийг сонгож будаарай.
Хөмсөгний сойтог хэрэглэвэл илүү натурал өөрийн мэт харагддаг.
Хамсөгөө будахдаа хар харандаа битгий хэрэглээрэй, хэтэрхий тод болох ба харцыг тань хэтэрхий хурц бөгөөд догшин харагдуулах магадлалтай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
