Хятадаас бусад оронд “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 6846366 хүрчээ
2020-06-09 10:50
Хятадаас бусад оронд “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 6846366 хүрчээ.
ДЭМБ-ын 06-р саарын 08-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 6846366 хүрсэн байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 08-ны өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 131291-ээр нэмэгдэж, 6846366 хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 3469-өөр нэмэгдэж, 396212 хүрсэн байна.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 131296-аар нэмэгдэж, 6931000 хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 3469-өөр нэмэгдэж, 400857 хүрэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
