Саяхан XIII удаагийн бүх улсын спортын наадмын Эмэгтэй боксын анхдугаар удаагийн бэлтгэл тэмцээн, мөн 2017 оны бүх Хятад Улсын Эмэгтэй боксын манлай шалгаруулах тэмцээн Хэбэй мужийн Чянь Ань хотноо зохион байгуулагдаж, ӨМӨЗО-ны 4 тамирчин шилдэг амжилтаар бүх Хятад Улсын спортын тэмцээнд шигшээ тэмцээнд оролцох эрх авсан байна. Ийнхүү
Тус удаагийн тэмцээнд бүх Хятад улсын бүх муж, Өөртөө Засах Орон, шууд харьяа хот, ажил төрлийн биеийн тамирын нийгэмлэг, чөлөөлөх цэргийн арми, Бээжингийн спортын сургууль зэрэг 38 төлөөлөгчийн багийн нийт 214 шилдэг эмэгтэй боксчин оролцож, үүнд ӨМӨЗО-ны нийт 13 тамирчин томилсон бол 6 тамирчин нь Өвөр Монгол орныг төлөөлөн, 7 тамирчин нь гаднах муж, хотуудыг төлөөлөн тэмцээнд оролцсон байна.
Эрх авсан эдгээр 5 тамирчид Өвөр Монгол орноо төлөөлөн энэ оны 9 дүгээр сард Хятад Улсын Тяньжинь хотноо зохион байгуулагдах XIII удаагийн бүх улсын спортын наадмын Эмэгтэй боксын шигшээ тэмцээнд оролцох болно.
