solongonews
Сансрын станц дахь Хятадын Цагаан сар
2023-02-28 09:00
Сансрын станц дахь Хятадын Цагаан сар

"Шэньжөү 15" нисэгчтэй сансрын хөлгийг 2022 оны 11-р сарын 29-нд хөөргөсөн бөгөөд сансрын нисэгч Фэй Жүньлүн, Дэн Чинмин, Жан Луү болон "Шэньжөү 14"-ийн багийнхан хагас жилийн турших сансрын ашиглалтаа эхлүүлэв. Хятадын сансрын станц урт хугацааны туршид сансарт хүн ажиллаж амьдрах эрин үеийг нээсэн байна.

“Шэньжөү 15” хөлгийн багийнхан нүд ирмэхийн зуур тойрог замд ажиллаж, амьдраад хоёр сар болж байна. Туулай жилийн Хятадын Цагаан сар бол Хятадын сансрын станц ашиглалтад орсны дараах хаврын анхны баяр юм. Хаврын баярын хос уянгыг өлгөж, ерөөл дэвшүүлж, уран зургийн үзэсгэлэн хийж, Гурван сансрын нисгэгч "Цагаан сарын бэлэг"-ээ өргөн барилаа. Мөн удахгүй болох бүхээгийн гаднах үйл ажиллагаандаа завгүй бэлдэж байна.

Хос уянга нааж, уран зургийн үзэсгэлэн гаргана

Хаврын баяраар "Сансрын гэр бүл"-д Цагаан сарын уур амьсгал онцгой сайхан байлаа. Фэй Жүньлүн, Дэн Чинмин, Жан Лү нар бүгд уран бичлэг сонирхогчид. Тэд хаврын баярын хос уянга бичжээ". Хаврын баяраар Хятадын сансрын станцад энэхүү хос уянгыг өлгөж, 400 километрийн зайд орших сансрын станц баярын уур амьсгалаар дүүрэн, тайван амгалан байлаа.

Сансрын нисэгч Жан Лү:

- Эх орны олон мянган айлын цонхоор гэрэлтэх гэрлийг сансрын онгоцны цонхоор харах нь аз жаргал юм. Хаврын баяраар "Шэньжөү 15" багийнхан элбэг дэлбэг байхын бэлгэдэл болгон гурван гол нэрийн хүнс, 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, загас амталж, гэр бүлийнхээ хүмүүстэйгээ холбогдон санан дурсаж байгаа сэтгэлээ илэрхийлжээ.

Цагаан сараар олон мянган гэр бүл хамтдаа нэг дор цуглан баярлалдаж байгаа энэ үеэр Хятадын сансрын станцад хоёр дахь тусгай уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. "Тяньгүний уран зургийн үзэсгэлэн"-д Хятад улсын 17 муж /хот, дүүрэг/ болон Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсүүдийн залуучуудын 40 уран зураг тавигдсан. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс хүүхдүүдийн бүтээл тэдний сансар огторгуйн мөрөөдлийг илэрхийлсэн байлаа. Тэд өөрсдийн бүтээлээрээ сансар огторгуйн хөгжлийн ололт амжилтыг магтан, зарим нь ирээдүйн одод хоорондын аяллыг төсөөлж, зарим нь сансар огторгуйн чиглэлээр эх орондоо үйлчлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн байна.

2022 онд Хятадын сансар судлалын сангаас залуучуудын сансрын нисгэгчтэй нүүр тулсан үйл ажиллагаа, зургийн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Өнгөрсөн оны шинэ жилээр Хятадын сансрын станцад анхны уран зургийн үзэсгэлэн гарч, 11 хүүхдийн сансар огторгуйн хүсэл мөрөөдөл сансарт цэцэглэв. Төлөвлөгөөний дагуу энэхүү зургийн үзэсгэлэн нь энэ онд бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд шагнал хүртсэн багш, сурагчид сансрын пуужин хөөргөх ахуй талбайд газар дээр нь хүрч танилцан, сансрын нисэгчтэй санал бодлоо солилцох аз тохиолыг хүртэх боломжтой.

"Сансрын зургийн үзэсгэлэн"-гээс гадна "Дэлхийн хүмүүсийн хараан дахь Тяньгүний гэрэл зураг" нэртэй тусгай гэрэл зургийн үзэсгэлэн нь Хятадын сансрын станцын бас нэгэн "Цагаан сарын бэлэг" болжээ. Энэ удаад дэлгэгдэж буй гэрэл зургийн бүтээл тус бүр нь Хятадын сансрын станц дамжин өнгөрөх үед дэлхийн гэрэл зурагчны өвөрмөц өнцгөөр авсан сонгодог агшин юм.

Хятадын Сансар Төслийн Мэдээ, Суртал Ухуулгын албанаас хамтран зохион байгуулсан "Дэлхийн хүмүүсийн хараан дахь Тяньгүний гэрэл зураг" арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс Хятадын сансрын станцын гэрэл зургуудыг цуглуулсан бөгөөд 2021 оны 11-р сарын 16-нд хөөргөсөн цагаасаа хойш олон мэргэжлийн гэрэл зурагчид, одон орон сонирхогчид, сансрын ажилчид, залуу оюутнууд зэрэг янз бүрийн салбарын хүмүүсийн анхаарлыг татжээ.

Эхний даалгаварт бэлдэж байна

Цагаан сарын дараа "Шэньжөү 15"-ын сансрын нисэгчдийн багийнхан мөн чухал үүрэг даалгавар гүйцэтгэх болно. Тэд бүхээгээс гадуурх үйл ажиллагааны даалгаврыг гүйцэтгэнэ. Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төвийн нислэгийн удирдлагын баг сүүлийн хэдэн өдөр эрчимтэй бэлтгэл хийж байна.

Сансрын станцын даалгаврын үеэр сансрын нисгэгчид бүхээгээс гарах, ачаа буулгах, эсвэл том сансрын хөлгүүдийн байрлалыг өөрчлөх эсэхээс үл хамааран сансрын станцын робот гаруудтай хамтран ажиллах шаардлагатай байдаг. Өнгөрсөн оны 11-р сард "Шэньжөү 14" сансрын нисгэгчдийн бүхээгээс гарах даалгаврын үеэр сансрын станцын хосолсон робот гаруудтай анх удаа хамтран ажиллаж, бүхээгээс гарах даалгаврыг саадгүй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм. "Шэньжөү 15" хөлгийн багийнхныг бүхээгээсээ анх гарах ажлыг сайн хийхийн тулд сансрын станцын удирдлагын баг нэгэн зэрэг холбогдох бэлтгэл ажлыг эхлүүлж, олон удаагийн сорилт хийж, газрын симуляцийн системийг сайтар шалгаж, сайжруулж байна.

Энэ жил Хятадын сансрын станцын гурав дахь модуль нь "Т" хэлбэрийн замналаар урт хугацааны нислэг хийх болно. "Шэньжөү 15", "Шэньжөү 16" хөлгүүдийн багийнхан үргэлжлүүлэн сансрын нисгэгчид болон ачааг бүхээгээс гаргах, сансрын шинжлэх ухаан, материал, технологийн туршилтын төслүүдийг дэмжиж, сансрын станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, техникийн шинэчлэлийг хийх болно. Тэдгээрийн дотроос ачааг суурилуулах анхны жижиг робот гар, бүхээгээс хүн, ачаа зэрэг гарах анхны тохиолдлыг биелүүлэх юм. Үүний зэрэгцээ тойрог замд түлш цэнэглэх, цахилгаан хөдөлгүүрийг турших, ашиглах, программ хангамжийг олон удаа шинэчлэх зэрэг ажлууд хийгдэнэ.

Сансрын нисэгчтэй хөлгүүдийн хувьд “Шэньжөү 15”-аас “Шэньжөү 18” хүртэлх нийт дөрвөн “Шэньжөү” сансрын хөлгийг оролцуулан, хоёр удаа буцах аялал, хоёр удаа уулзах, залгах аялал, гурван удаагийн яаралтай тусламжийг төлөвлөсний дагуу хийх болно. Үүний зэрэгцээ дагалдах сансрын хөлгийг хөгжүүлэх ажлыг мөн зэрэгцүүлэн явуулна. 2023 онд нисгэгчтэй сансрын хөлөг нь өндөр нягтралтай, олон хөлөг онгоц зэрэгцэн хөгжих төлөвийг хадгалж, зургаан сар тутамд нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөх нь жишиг болно.

Ачааны хөлгийн тухайд энэ онд ачаа тээврийн “Тяньжөү-6” хөлөг хөөргөнө. “Тяньжөү-6” нь битүүмжилсэн бүхээгийн хэмжээг болон ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн сайжруулсан хөлөг юм. “Шэньжөү 16”, “Шэньжөү 17” багийнханд хэрэглээний материал, багийн тоног төхөөрөмж тээвэрлэн, сансрын станцад түлш нийлүүлэх, засвар үйлчилгээний сэлбэг хэрэгсэл хүргэх зэрэг үйлчилгээ үзүүлж, тойрог замд ашиглах туршилтын тоног төхөөрөмж, хэрэглээний материалыг нийлүүлдэг.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл