Орон нутгийн цагаар 09-р сарын 27-ны өдөр Хятад, Монгол, Оросын Азийн хурдны замын сүлжээний 4-р шугам (АH4)-ын олон улсын зам тээврийн туршилтын үйл ажиллагааны баг ОХУ-ын 3 дахь том хот Новосибирск хотод амжилттай хүрчээ. Энэ нь Хятад, Монгол, Орос гурван орны хоорондын олон улсын авто замын тээврийн AH4 туршилтын үйл ажиллагаа амжилттай явагдаж, АH4 нь Азийн хурдны замын сүлжээний дагуух 3-р шугамын дараа Хятад, Монгол, Оросыг холбосон олон улсын хоёр дахь зам тээврийн зам шугам болсон гэсэн үг юм.
Уг туршин аялах үйл ажиллагааг Хятад, Монгол, Оросын Зам Тээврийн Яам хамтран зохион байгуулж, гурван улс нийт 9 ачааны машинаас бүрдсэн ажлын баг илгээсэн байна. Бээжингийн цагаар 09-р сарын 22-ны өдөр Өрөмч хотоос мордож, Такашикэн хурдны замын боомтоор хил гарч, Монгол Улсын Булган боомтоор орж, Ховд аймаг, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дайран өнгөрч, ОХУ-ын Ташанта боомт, Алтайск хот, Барнаул хот орж, хамгийн эцэст нь Новосибирск хотод хүрсэн байна.
Дараагийн алхамд Хятад, Монгол, Орос улс энэхүү туршилтын үйл ажиллагааны явцад гарч буй асуудал, туршлагыг цаг тухайд нь нэгтгэн дүгнэж, хүн ам, тээврийн хэрэгслийн хил нэвтрэх, жолооч, зорчигчийн үйлчилгээний баталгаа, тээврийн хэрэгслийн яаралтай засвар үйлчилгээ гэх мэт арга хэмжээг судлан сайжруулж, АH4 олон улсын зам тээврийн хэвийн үйл ажиллагааг аль болох түргэн шуурхай дэмжин, илүү шууд тээврийн зам шугам ажиллуулах талаар хамтран ажиллах болно.
