solongonews
НҮБ бүс нутгийн болон дэд бүсийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ
2021-04-21 09:41
Гутеррес: НҮБ бүс нутгийн болон дэд бүсийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррес энэ сарын 19-ний өдөр НҮБ бүс нутгийн болон дэд бүсийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх тухай дурдсан бөгөөд АСЕАН нь Мьянмарын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолжээ.

Тухайн өдөр Аюулгүй байдлын зөвлөлөөс зохион байгуулсан "НҮБ болон бүс нутгийн ба дэд бүс нутгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх" сэдэвтэй өндөр түвшний нээлттэй мэтгэлцээн дээр Гутеррес хэлэхдээ:

- Байгуулагдсан цагаасаа хойш НҮБ болон бүс нутаг, дэд бүсийн байгууллагуудын хамтын ажиллагаа эрс нэмэгдсэн. Хамтын ажиллагаа нь урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлал, терроризмтой тэмцэх, энхийг сахиулах, хүний ​​эрхийг дэмжих зэрэг салбарыг хамарч байдаг. Үүнээс гадна цаг уурын өөрчлөлтийг аргацаах, цар тахлын эсрэг тэмцэл зэрэг чухал хамтын ажиллагаанууд мөн хийгдэж байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл