
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 06-р сарын 19-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ:
- "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад оролцох Францын идэвхтэй хүсэл эрмэлзлийг Хятад улс сайшаан дэмжиж байна. Францыг багтаасан Европын орнуудтай "Бүс ба зам"-ын хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлэх бодит арга хэлбэрийг хайн хэлэлцэж, хөгжлийн стратегийг үр ашигтай холбон, ашиг сонирхлын нэгдлийг өргөжүүлж, илүү өндөр түвшин бүхий хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх үйл явцыг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна гэв.
Францын Сенатын гадаад хэрэг, батлан хамгаалах цэргийн зөвлөл саяхан "Бүс ба зам"-ын санаачилгын тухай үнэлгээний тайлан гаргаж, Франц "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад илүү идэвхтэй оролцох ёстой бөгөөд Европ, Хятадын хооронд удирдан дагуулах үүрэг гүйцэтгэх ёстой гэв.
