solongonews
Гурван хавцлын цахилгаан үүсгэсэн хэмжээ дэлхийд тэргүүлэв
2015-01-02 20:45
Гурван хавцлын цахилгаан станцын жилд үүсгэсэн туршилтын цахилгааны хэмжээ нь 98.8 тэрбум кВт.ц бoлж, дэлхийн хамгийн өндөр амжилтыг тогтоосон байна.

        

 

        Дундад улсын Чан Жян Сань Шя группийн 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нийтэлснээр 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөх мөрний гурван хавцлын цахилгаан станцын жилд үүсгэсэн туршилтын цахилгааны хэмжээ нь 98.8 тэрбум кВт.ц бoлж, дэлхийн хамгийн өндөр амжилтыг тогтоосон байна.

        Гурван хавцлын цахилгаан станцын жилийн хэмжээнд үүсгэх цахилгааны нийт хэмжээ нь 98.8 тэрбум кВт.ц байж, тэр нь 49 сая тонн нүүрсний хэрэглээг буруулсан буюу 100 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг багасгасантай тэнцэх болно. 
Одоогоор гурван хавцлын цахилгаан станцын үйлдвэрлэлийн нийт хүчин чадал нь 22.5 сая квт ба тэрээр дэлхийн тэргүүн байранд жагсдаг. Сүүлийн жилүүдэд бүх тоног төхөөрөмжүүд ашиглалтад ороход гурван хавцлын цахилгаан станцын цахилгаан үүсгэх асар том хүчин чадал нь сайжирч, 2012 он гэхэд 98,107 тэрбум кВт.ц цахилгаан үүсгэж, түүхийн шинэ амжилтыг тогтоосон ба өнгөрсөн онд, гурван хавцлын цахилгаан үүсгэсэн хэмжээ  98.8 тэрбум кВт.ц хүрч, И Тай Пү цахилгаан станцын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл