Эрчүүдийн гэр бүлийн тухай үнэн бодол
2015-12-28 18:21
Та 2 гэр бүл болоод жил, 15 жил болсон ч бай тэдний гэр бүлийн тухай ойлголт он жилээр хэрхэн өөрчлөгддөгийг та мэдэж аваарай.
Анхны жил
Мэдээж анхны жил бол хамгийн аз жаргалтай жил юм. Энэ хугацаанд бие биенээ сайн мэдэж, ар араасаа их хөөцөлдөнө.
Тэгвэл тэд юу гэж боддог бол?
Э., 28 настай:
“Үнэндээ түүнтэй амьдраад жил болоход би зугтмаар санагдсан. Би ганцаар амьдраад сурсан учраас өөр хүний үгэнд орж хамт амьдрах хэцүү байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд бид нэгнийгээ ойлгож эхлэсэн. Жишээ нь би түүнд байнга цэцэг бэлэглэж байх хэрэгтэйгээ мэдснээр гэрт амар тайван байдаг.”
С., 24 настай:
“Тэр миний ээж шиг анхаарал тавьдаггүй ч надад хангалттай байдаг. Хааяа цамцыг минь индүүдэхээ марчихдаг, хоолоо түлчихдэг ч тэр хичээж байгааг би мэдэрдэг. Гол нь би түүндээ хайртай.”
Гэр бүл болоод 3 жил болсон эрчүүд
С., 30 настай:
“ 3 жил маш хурдан өнгөрчээ. Үнэнгээ хэлвэл би эхнэртээ илүү ихээр хайртай болсон. Миний хамгийн ойр дотны хүн мнь тэр юм. Миний жинхэнэ хайр.”
А., 28 настай:
“Үргэлж суралцах хэцүү юм. Бид харилцаагаа сайжруулахад анхаарлаа төвлөрүүлж байна. Гэхдээ өмнө нь түүнээс огт гарч байгаагүй онцгүй занг би олж харсан. Гэхдээ аз жаргал мэдээж бид 2-т байгаа, тэр бол бидний хүүхэд юм.”
Гэр бүл болоод 5 жил болсон эрчүүд
О., 34 настай:
“Одооноос 3 жилийн өмнө шиг эхнэртэйгээ би ойр байхаа больсон. 2-уулаа өөрийн гэсэн амьдралтай болсон мэт орой нь гэртээ уулзана. Хамгийн гол нь бүх зүйл түүнд таалагдахгүй байна гэж хэлнэ. Би түүндээ хайртай. Гэхдээ тэр миний хувьд өмнөхөөсөө илүү сонирхолтой болсон мэт санагдаж байна.”
А., 36 настай:
“Би өөрийн эхнэр болох хүнээ удаан хайсан. Одоо харахад би ямар ч алдаа гаргаагүй. Бид одоо 2 хүүхэдтэй, тэр минь их ухаалаг үзэсгэлэнтэй. Түүгээрээ бахархдаг.”
Гэр бүл болоод 10 жил болсон эрчүүд
Д., 41 настай:
“Миний эхнэр хөгшрөөгүй. Магадгүй надад их ховор эмэгтэй заяасан байх. Бид өөрсдийгөө огт хөгшрөөгүй гэж боддог. Хайр байхад эмэгтэй хүн хаашаа ч явахгүй гэдгийг ойлгосон.”
А., 35 настай:
“Би гэрлэсэндээ харамсаж байна. Миний хувьд том асуудал. Эхнэр маань сайхан зүйл ярьхаа больж үргэлж хэрүүл маргаан хийдэг болсон. Гэр бүлийн амьдрал надад тохирохгүй гэж бодож байна.”
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
