solongonews
Шиньжянд хилийн 4 боомтоор мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр боллоо
2019-05-09 16:01
Шиньжянд хилийн 4 боомтоор мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр боллоо

Хятад, Казахстаны хил дахь Шиньжяны Аглаг уулын ам, Багт, Куркус, Жимнай 4 боомтоор мах махан бүтээгдэхүүн импортлохоор болж албан ёсны зөвшөөрөл олгожээ. Энэ нь "Бүс ба зам"  дагуух худалдааны хөгжлийг эрчимжүүлж, дотооддоо өргөн сонголттой мах махан бүтээгдэхүүний зах зээлийг буй болгоно гэж эрдэмтэд үнэлэн дүгнэж байна.

Өрөмчийн гаалийн газрын мэдээгээр,эдгээр боомтууд хяналт шалгалтын ажлыг хялбарчилж, саадгүй нэвтрэх цогц үйлчилгээг буй болгожээ. Цаашид мах махан бүтээгдэхүүнийг тэдгээр боомтын хяналт шалгалтын талбайд газар дээр нь шалгах ба хорио цээрийн шалгалт хийх юм байна. Ингэснээр одоогийн байдлаар Шиньжяны Уйгарын ӨЗО-нд мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх нийт 7 боомттой болсон байна.

2015 онд Казахстан албан ёсоор Хятад улсад малын махаа экспортлох санаачилга гаргажээ. Одоо "Бүс ба зам" санаачилгын хөгжлийг дагуу, Хятад Казахстаны худалдааны үйл ажиллагааг улам өргөжүүлж, Казахстаны мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд Хятад улсын зах зээлд анхаарч эхэлсэн ажээ.

Өрөмчийн гаалийн газрын боомтын хянан шалгах албаны дарга хэлэхдээ, төв Ази, Европ зэрэг "Бүс ба зам" дагуу улс орнуудад үйлдвэрлэсэн мах махан бүтээгдэхүүн ба бусад бараа бүтээгдэхүүнийг импортлох нь дотоодын махны эрэлд хэрэгцээ хангаж ашигтай.

Ингэснээр энэ нь иргэдийн хоол хүнсний төрлийг нэмсэн төдийгүй Шиньжяны хөдөө аж ахуйн худалдааны хөгжлийн ирээдүйд нөлөөгөө үзүүлэх болно. Өрөмчийн гаалийн газар нь мах махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх зориулалт боомтыг байгуулах ажлыг идэвхтэй хийж, мах махан бүтээгдэхүүний импорт худалдааны тав тухтай орчин нөхцөлийг хангахаар ажиллана гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл