solongonews
Хятадын төв, зүүн нутагт хүйтэн өдрүүд үргэлжилж байна
2018-01-29 22:22
Сүүлийн өдрүүдэд Хятадын төв, зүүн нутагт 1-р сараас хойш гурав дахь удаагаа их хэмжээний цас оржээ.

Нэгдүгээр сарын 29-нд сурвалжлагч Хятадын цаг уурын төв станцаас мэдээлснээр, одоо Хятадын төв, зүүн нутагт цас орох нь илэрхий намдсан ч агаарын хэм хүйтэн байна. 02-р сарын 5-наас өмнө Хятад улсад нөлөөлөх хүйтэн агаарын урсгал их, нөлөөлөх хүрээ нь ч өргөн байна. 

Хятадын цаг уурын төв станц 29-ний 10:00 цагт хүйтэн урсгалын цэнхэр өнгийн сэрэмжлүүлэх дохиог үргэлжлэн гаргасаар байна. Цаг уурын төв станцын ахлах ажилтан Жан Тао, өдгөө Хятадын төв, зүүн нутгийн ихэнх нутгийн цаг уур өнгөрсөн жилүүдийнхээс 2-4 градусаар хүйтэн байна. 02-р сарын 5-наас хойш хүйтэн агаарын урсгал зохих хэмжээгээр намдах хэдий ч ихэнх нутгийн дулааны хэмжээ нэмэгдэх нь удаан, өнгөрсөн жилүүдийн дундаж түвшнээс хүйтэн байх болно гэжээ. 

Одоо, олон хоног үргэлжлэн орсон цасны улмаас авто зам, төмөр зам, агаарын нислэг зэрэг зам тээвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ноцтой нөлөөлж байна. Олон газар, олон байгууллага холбогдох ажлыг сайтар хийхийг цаг уурын станцаас анхааруулжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл