Нутаг буцаж, даавууны бизнес хийв
2018-04-16 16:16
Наяад оны залуус болох Ү Фанжүнь гэргий Ян Чэньланы хамт 2016 оны 03 сард их хотын ажлаа хаяж, Гүйжөү муж Рүн Жян шяньдаа буцжээ.

Уг нь залуухан гэргий Ян Чэньлан энэ нутгаас төрсөн анхны их сургуулийн оюутан аж. Тэд нутагтаа очуут И үндэсний уламжлалт даавууны үйлдвэрлэл хийж, үүнийгээ цахим сүлжээгээ борлуулж эхэлсэн бөгөөд Бээжин, Шанхай төдийгүй БНСУ, Австрали зэрэг улсуудад даавуугаа экспортолж амжжээ. Улмаар залуу хос ганцхан жилийн дотор 5 сая юанийн борлуулалт хийж чадсан байна. Өнөөдөр тэд нутаг усныхаа 80 гаруй айл өрхийг дагуулан И үндэсний уламжлалт даавууны үйлдвэрлэлээ өргөтгөсөн төдийгүй гар урлалд шинэ технологи нэвтрүүлж, илүү их зах зээл рүү тэмүүлэх болжээ.





Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх
