Юньнань мужийн Мохань орц гарцын хилийн шалган нэвтрүүлэх өртөөний 12-р сарын 06-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл Хятад-Лаосын чиглэлийн төмөр замын олон улсын суудлын галт тэрэг энэ оны 04-р сарын 13-наас хөдөлж эхэлсэн бол 12-р сарын 05-ны өдөр хүртлэх байдлаар Мохань боомт олон улсын зорчигч тээврийн нийт 474 галт тэрэг, 75 улс орон, бүс нутгаас ирсэн 100 мянга гаруй зорчигчийг шалган гаргасан байна. Үүнээс гадаадын жуулчид 14 мянга 900 орчим орж, гарсан нь нийт жуулчдын 14.9 хувийг эзэлж байна.
Хятад-Лаосын чиглэлийн төмөр замын олон улсын суудлын галт тэрэг ашиглалтад орсноос хойш зорчигчдын таашаалыг хүртсэн байна. Одоогийн байдлаар Күньмингийн өмнөд галт тэрэгний буудлаас Лаосын Вьентьян вокзал хүртэлх нийт гүйлтийн хугацаа 9 цаг 26 минут байна.
Моханы орох гарцын хилийн шалган нэвтрүүлэх өртөөний төмөр замын боомтын жижүүрийн дарга Ли Бинь хэлэхдээ "Хятад-Лаосын чиглэлийн төмөр замын олон улсын суудлын галт тэргээр Хятад руу нэвтэрч буй гадаадын иргэдийн ихэнх нь Хятадад аялах, суралцахаар ирдэг мөртөө мөн Хятад-Лаос чиглэлийн төмөр замаар зорчих гадаадын жуулчдын тоо аажмаар нэмэгдсээр байна" гэжээ.
