solongonews
Сурагчдад зориулсан номын сантай галт тэрэг ажиллаж байна
2018-05-31 09:41
Сурагчдад зориулсан номын сантай галт тэрэг ажиллаж байна.

Хятадын Ши Анийн төмөр замын удирдлага болон Шань Шийн радио станц удахгүй болох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан уулын дүүргүүдийн Бао Жи – Гуан Юань чиглэлийн 6063 тоот галт тэргэнд зорчигч хүүхдүүдэд 300 шинэ ном бэлэглэжээ.

6063 тоот галт тэрэг нь Чинь Лин уулаар дамжин Шань Ши, Гань Сү болон Сы Чуань мужуудаар дамжин өнгөрдөг байна. Тус галт тэргээр өдөр бүр бага болон дунд сургуулийн 1000 гаруй сурагч зорчин явдаг бөгөөд сурагчдад зориулж замдаа уншиж болох номууд болон тусгай ширээнүүдийг галт тэргэнд байрлуулжээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын Мэдээллийн Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл