solongonews
БХАТИХ-ын гуравдугаар удаагийн бүгд хурал болов
2016-03-13 11:19
3 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө 9 цагт XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган гуравдугаар удаагийн бүгд хурал хуралдуулав.

3 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө 9 цагт XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган ардын их хурлын танхимд гуравдугаар удаагийн бүгд хурал хуралдуулав. Хурлаар дээд зэрэглэлийн ардын шүүхийн дарга Жөү Чян Дээд зэрэглэлийн ардын шүүхийн ажлын тайлан хийсэн ба Ардын дээд Прокурорын дарга Цао Жянмин Ардын дээд Прокурорын ажлын тайланг хийсэн байна. 2015 онд дээд зэрэглэлийн ардын шүүхийн үүрэг хариуцлагаа тууштай биелүүлж, нийт 16 мянга гаруй хэргийг хүлээн авч, үүнд 14 мянга гаруй хэргийг тууштай шийдвэрлэсэн байна. Ардын дээд Прокурорын ажлын тайландаа, өнгөрсөн онд 873 мянган бүх төрлийн эрүүгийн сэжигтнийг баривчилсан байна.

УТЗЗ-ний XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганд оролцож байгаа БХУТЗЗ-ны гишүүн уг хуралд оролцсон байна.


 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл