
Саяхан ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч эрхлэгч Кэ Юүнгөү Хөххотод зохион байгуулагдсан “Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагааны ололт амжилт болон хэтийн бодлого”-ын тухай танилцуулах хурлын үеэр хэлэхдээ, шинэ эрин үед Өвөр Монгол болон Бээжин улсын “Нэг бүс нэг зам” стратегийн бодлогод сайн үйлчлэн, хамтдаа “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ыг бүтээн байгуулж, Орос, Монголын ачаа тээвэрлэлтийн коридор болон далай, хуурай замын тээвэрлэлтийн гарцыг хамтран бий болгоно гэжээ.
Бээжин болон Өвөр Монгол нь урт удаан хамтын ажиллагааны түүхтэй. 1996 онд Хятадын Төв Хороо, Төрийн зөвлөл зүүн баруун бүс нутгийн ядуу буурай орон нутгийг дэмжих бодлого зохицуулалтыг хэрэгжүүлснээр Бээжин, Өвөр Монгол харилцан хамтын ажиллагааг байгуулан, 2010 онд талууд нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна.
“Арван хоёрдугаар таван жил”-ээс хийш Бээжин, Өвөр Монгол нь хөдөө аж ахуй, эрчим хүч, зам харилцаа, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаа байгуулан, ихээхэн ололт амжилтад хүрч, Бээжингээс хамтын ажиллагааны 1930 төслийг татан оролцуулж, хөрөнгө оруулалт 560 тэрбум юаньд хүрснээр Бээжин нь Өвөр Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын орон болжээ. Мөн үүний зэрэгцээ Өвөр Монгол ч Бээжингийн хамгийн том цахилгаан хангах бааз болж, 40 хувийн цахилгаан эрчим хүчийг хангаж байна.
“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулахад Өвөр Монголын албаны тал урьдчилан төлөвлөөд байна.
Мөн хурлын үеэр Кэ Юүнгөү илэрхийлэхдээ: - Бээжин, Өвөр Монгол нь хамтын ажиллагааны хөгжлийн шинэ боломж ирээд байна. Хоёр орны Намын хороо, Засгийн газар Бээжин, Өвөр Монголын “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаан дахь хамтын ажиллагааны хэлэлцээр болон хамтын ажиллагааны төлөвлөлтөд хийж, ерөнхий төсөл болон гол үүргийг тодорхойлсон гэжээ.
