solongonews
УКАГИЙН “DON’T STOP” ДУУГ ДӨРВӨН САЯ ХҮН ҮЗЖЭЭ
2018-06-08 11:25
ШИНЭ ӨНГӨ АЯСЫГ ЭРЭЛХИЙЛЭГЧ УКАГИЙН ЭРИН ҮЕ

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүрдуулсэн дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука. Түүний хамгийн сүүлд гаргасан “Don’t stop” дуу нь Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ.

Дуучин Ука “Киви” хамтлагийн алтан шаргал, хамгийн тод өнгө. Магадгүй гал цогтой, гандан бууршгүй Укагүйгээр тус хамтлагийг төсөөлшгүй. Хөгжмийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш тэрээр үргэлж шинийг эрэлхийлэгч байсан. “Hot Line”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу нь хэв маягийн хувьд барууны өнгө аястай болж, Монголын хөгжмийн чартуудыг удаа дараа тэргүүлсэн билээ.

“Don't stop” дууг “Youtube” сувгаар дөрвөн сая 262 мянган удаа тоглуулжээ. Түүний шинэ хит дуугаараа нэрлэсэн шинэ цомгийн баяр энэ зургадугаар сард болох юм байна. Ука цахим хуудсандаа “Хэдийгээр “Voice Mongolia” шоуны шүүгчээр ажилласан ч цомгийн ажлаа амжууллаа” гэж постолжээ.

Дууны үгийг Quiza бичсэн бол хөгжмийг “Ocean grey” студийнхэн хийсэн юм. Залууст хөнгөн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх энэ бүтээлийг сонссон хүн бүр эрч хүчийг мэдэрнэ гэж дуучин бүсгүй онцолсон юм. Ингээд Монголын болон Азийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж яваа шаргал үст авьяаслаг бүсгүйн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Ука багийн л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж, бүжиглэдэг байсан. Наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Ука хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид сурч байсан. Гэвч жил сураад энэ нь буруу сонголт гэдгийг мэджээ.

Дуучин болохоосоо өмнө тэрээр үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. “Nature Sounds”-д бүжгийн багш болсон нь “Киви” хамтлагт орох анхны алхам нь байв.

Укагийн үсний өнгө бор.Гэвч тэрээр 11 жилийн турш шар өнгөөр будаж байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : "Зууны мэдээ" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл