Хүүхдээ өвдөхөд тэвдээд байна уу?
2015-12-28 18:21
Нялх бага насны хүүхэдтэй ээж бүрт тохиолддог нэг бэрхшээл бий. Бараг бүх залуу ээж хүүхдээ өвдөхөд сандарч тэвддэг. Жаахан хүүхдийн өвчин даамжирах нь түргэн байдаг учраас бүр ч их сандралд оруулах нь бий.
Ханиад томуунаас эхлээд хэт өндөр халуурах, огиулах шингэн алдах зэрэг. Гэнэт л өвдсөн шигээ, бас л гэнэт эмнэлэгт хэвтэхээр болчихоно. Энэ бүгдэд ээж та бэлтгэлтэй байх учиртай.
Хэдийгээр амны билгээс ашдын билэг гэдэг ч хэзээ ч ирж болох өвчлөлд бэлтгэлтэй байгаарай.

1. Хүүхдийнхээ хэд хэдэн хувцасыг үргэлж цэвэр байлгаарай. Тусгай уут саванд хийж хадгалсан ч болно. Бас орны цагаан хэрэглэлийг хамт хадгалаарай.
2. Гэрт өмсдөг шаахайнаас өөр шаахай зориуд бэлдээрэй. Биедээ хөнгөн хувцасыг ч бас хамт байлгаарай.
3. Зөвхөн хүүхдэд зориулсан эмийн санг тусад нь бүрдүүл.
4. Хүүхдийнхээ өвчний шинж тэмдэг, хэрэглэж байгаа эмийг зориуд тэмдэглэж хөтөлөөрэй.
5. Бага насны хүүхэд ямар ч эмийг 5 хоногоос хэтэрүүлэлгүй хэрэглэдэг. Тиймээс эм илүү гарах нь элбэг . Энэ тохиолдолд ээж та цэвэрхэн цаасанд боож, эмнийхээ нэрийг хэрэглэж байсан он сарыг нь бичиж хадгалаарай. Замбараагүй хадгалсан эм дараа нь ямар эм болох, ахин өгч болох үгүй нь тодорхойгүй болдог сөрөг талтай.
6. Зориуд бэлдсэн хүүхдийнхээ эмийн санд шингэн нөхөх бэлдмэл буюу хорсол, халуун буулгах эм, өвчин намдаах лаа заавал байлгаж заншаарай.
Энэ бүгдийг ягштал бэлдвэл ээж та хүүхдээ өвдөхөд сандарч тэвдэхгүй байх болно. Бас чамгүй цаг хэмнэж, сэтгэл санаа тань тайван байх боломжтой болно. Хүүхдийнхээ өвчилсөн үеийг, ямар эм хэрэглэж байгааг тэмдэглэж хянах нь маш чухал гэдгийг ахин сануулъя. Учир нь ямар эмээс харшилдаг, аль нь таны хүүхдэд илүү тохиромжтойг мэдэхэд тустай. Ингэснээр та эмч бүрийн бичиж өгсөн эмийг авах, олон эмийн сангийн үүдийг татахгүй байх боломж бүрдэнэ шүү, ээжүүдээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
