Эхний улиралд ӨМӨЗО-ны ДНБ 534 тэрбум 400 сая юаньд хүрчээ
2023-04-23 11:51
ӨМӨЗО-ны Засгийн газрын мэдээллийн албанаас 04-р сарын 20-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хамгийн сүүлийн үеийн мэдээ нийтэлсэн нь энэ оны эхний улиралд ӨМӨЗО-ны ДНБ 534 тэрбум 400 сая юаньд хүрч, зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар нэмэгдсэн байна.
Салбарын хувьд үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртөг 17.3 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувиар нэмэгдэж, хоёрдогч аж үйлдвэрийн нэмүү өртөг 260.9 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувиар өссөн байна. Гуравдагч аж үйлдвэрийн нэмүү өртөг 256.2 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өссөн юм.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://nm.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
