solongonews
”Тянь Гүн 2” үнэндээ ямар сансрын лаборатор вэ
2016-09-15 22:54
Хэдхэн хормын дараа буюу 9-р сарын 15-ны 22 цаг 04 минутад Хятад улс Жиү Чуан хот ”Тянь Гүн 2” сансрын лабораторийг хөөргөх гэж байна.

Энэхүү "Тянь Гүн 2" бол Хятадын сансрын нисгэгчтэй төслийн анхны жинхэнэ лаборатор болох юм.

      Эх сурвалжид тэмдэглэснээр "Тянь Гүн 2" хиймэл дагуулд хүйтэн атомын цаг зэрэг 14 төрлийн программ ачаалагч болон жингүйдлийн зүрх судасны судалгаа бүхий сансрын анагаах ухааны лабораторийн тоног төхөөрөмж ачиж, сансрын шинжлэх ухаан болон технологийн туршилт хийх юм. "Тянь Гүн 2"-ыг хөөргөсний дараа Шэн Жөү 11-р сансрын хөлгийг жолооодон сансрын уудамд хүргэж, Тянь Гүн-II-той холбоно. Хоёр хөлөг холбогдсоны дараа сансрын нисгэгч "Тянь Гүн 2"-т нэвтэрч, шинжлэх ухааны туршилтын ажлуудаа хийж эхлэх болно. Хятадын сансрын шинжлэх ухаан технологийн группийн судалгааны 5-р хүрээлэнгийн "Тянь Гүн 2" сансрын лабораторийн ерөнхий зохион бүтээгч Зү Цүнпэн ярилцлага өгөхдөө:

- "Тянь Гүн 2" гурван том үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Нэг. "Тяньгүн 2-р бол Хятад улсын анхны сансрын уудмын лаборатори бөгөөд бүхээгт дунд хугацаагаар байрлах нь түүний гүйцэтгэх гол үүрэг юм. Сансрын нисгэгчид Шэньжөү-11 сансрын хөлгөөр аялан сансрын бүхээгтэй холбогдож, "Тяньгүн 2"-р сансрын бүхээгт 30 хоног ажиллаж, амьдрах болно. Энэ бол дунд хугацаагаар байрлах үүрэг зорилт.

Хоёр. Ирэх жил ачааны сансрын хөлөгтэй холбож, тойрог замд шатахуун нэмэх болно.

Гурав.Хойшид сансрын станцад сэлбэн засах зэргийг багтаасан зарим зүйлийн технологийн туршилт хийх болно гэж танилцууллаа.

    "Тяньгүн 2-р" нь ирээдүйн Хятад улсын сансрын станцын технологийг шалган нотлох хүнд үүргийг хүлээж байгаа тул энэ удаад тойрог замыг төлөвлөхдөө "Тяньгүн 2-р"-ын сансрын уудам дахь лабораторийг дэлхийн бөмбөрцгөөс 393 км зайтай тойрог замд байлгах тохиргоо хийжээ. Энэ нь мөн ирээдүйд Хятадын сансрын станцын ажиллах тойрог замын өндрийн хэмжээ юм. Хятадын Сансрын технологийн корпорацийн 5-р хүрээлэнгийн Нисэгчтэй сансрын нислэгийн ерөнхий төвийн Системийн инженерийн судалгааны тасгийн дэд захирал Ван Вэй хэвлэлд ярилцлага өгөхдөө: - Үнэн хэрэгтээ зам нь улам өндөр болох тусам түүний эргэн тойрны агаар улам сийрэг болсноор харшлах зүйл улам бага болдог. Иймэрхүү өндрөө хадгална гэвэл түрэлтийн бэлдмэлийг улам бага шаарддаг байна гэж мэдэгдлээ.

       Олон улсын стандартын хувьд  сансрын станцын замын дундаж өндөр нь 350 км орчим байдаг. Одоогоор иймэрхүү сансрын станцад хуучин ЗХУ-ын хөөргөсөн "Салют сансрын станц" хийгээд "Энх тайван" нэрэмжит сансрын станц, басхүү АНУ, ОХУ, Япон, Канад, Бразил болон Европын сансрын товчооноос хамтдаа байгуулсан олон улсын сансрын станц багтдаг байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл