solongonews
Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өсөлтийг тогтворжуулна
2023-02-24 09:37
Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өсөлтийг тогтворжуулна.

 

Ээжян мужийн Хужөү хотын Дэчин шяний үйлдвэрийн цехэд ажилчид тун завгүй ажиллана.

   Зургийг: Шя Шангө       https://v.sogou.com

Гүйжөү мужийн Зүнь-И хотын Жэн-Ань шяний олон улсын гитарын аж үйлдвэрийн паркт ажилчид гитар үйлдвэрлэж байгаа нь 

Зургийг: Лө Шинхань     https://v.sogou.com

Хэбэй мужийн Ши Жяжуан хотын ган хавтан үйлдвэрлэлийн компанийн цехэд ажилчид бүтээгдэхүүний хяналт шалгалт хийж байгаа нь

Зургийг: Синьхуа агентлагийн Ян Шияао  

Хармөрөн мужийн Харбин цахилгаан группийн Харбин уурын зуухны үйлдвэрийн цехийн ажилчид завгүй ажиллана.

  Зургийг: Синьхуа агентлагийн Ван Сун

 

Аньхүй мужийн Тунлин хотын И Ань эдийн засгийн хөгжлийн бүс, Тунлин Инь-Ян зэсийн аж үйлдвэрийн ХХК-ийн цехэд ажилчид завгүй ажиллана.

       Зургийг: Мэй Жянгуан    https://v.sogou.com

  Сычуань мужийн Мэйшань хотын Рэньшөү шяний Ванян сууринд шаазан эдлэлийн үйлдвэрийн цехэд ажилчид үйлдвэрлэлийн шугам дээр бүтээгдэхүүнээ шалгаж байгаа нь

 Зургийг: Пань Шуай   https://v.sogou.com

Шандун мужийн Рунчэн хотын Шидаоган боомтын Шидао хүнд үйлдвэрийн ХХК-ийн гадаадад борлуулдаг газрын тосны шингэрүүлсэн хий хадгалах том савыг тээвэрлэж эхэлжээ.

 Зургийг: Ян Жили    https://v.sogou.com

 

Олон газрын аж ахуйн нэгжүүд захиалгын үйлдвэрлэлийн ажилд бүрэн хүчин чадлаа зориулж, үйлдвэрлэлийн цех хөл хөдөлгөөн ихтэй байна. 

Аж үйлдвэрийн эдийн засгийг эрчимжүүлэх нь эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад бат бөх дэмжлэг үзүүлнэ. 2022 онд аж үйлдвэрийн эдийн засгийг эрчимжүүлэн хөгжүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөгжүүлэх цуврал бодлого үр дүнд хүрсний зэрэгцээ Хятадын аж үйлдвэрийн эдийн засаг тогтвортой хөгжиж байна. 

Хятадын Коммунист Намын ХХ их хурлын тайланд "Эдийн засгийн хөгжлийн гол чиглэлийг бодит эдийн засагт төвлөрүүлэхийг баримталж, шинэ үйлдвэржилтийг дэмжих хэрэгтэй" гэж дурдсан байдаг. 

Ээдрээ будилаантай, өөрчлөлт ихтэй дотоод гадаадын нөхцөл байдлын өмнө бид итгэл зоригоо алдахгүйгээр хүндрэл бэрхшээлийг даван туулж, аж үйлдвэрийн эдийн засгийг тэргүүнд тавьж, эрэлт хэрэгцээг өргөжүүлэн, урьдчилан төлөвлөж, эдийн засгийн хөгжилд бат бөх суурийг тавих болно.

Зохиогч: Хань Шинь
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл