solongonews
Ши Жиньпин Ардын боловсролын хэвлэлийн газрын тэтгэвэрт гарсан ажилтнуудад захидал илгээжээ
2020-12-02 10:51
Ши Жиньпин Ардын боловсролын хэвлэлийн газрын тэтгэвэрт гарсан ажилтнуудад хариу захидал илгээжээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин сүүлийн өдрүүдэд Ардын боловсролын хэвлэлийн газрын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудад хариу захидал илгээж, Ардын боловсролын хэвлэлийн бүх хүмүүст мэндчилгээ дэвшүүлж,сургалтын материалын эмхэтгэл, судлан хэвлэгдэх ажилд өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ,өнгөрсөн 70 жилийн хугацаанд Ардын боловсролын хэвлэлийн газар нь суурь боловсролын сурах бичиг, боловсролын ном бичгийг эмхэтгэх, судлах, хэвлэн нийтлэх ажилд маш их хүчин чармайлт гаргаж ажиллаж ирсэн бөгөөд Хятадын боловсролын салбарын хөгжилд эерэг хувь нэмэр оруулсан юм. Би та нар болон нийт ажилтнуудад чин сэтгэлийн талархал болон хүндэтгэлээ илэрхийлье гэжээ.

Ши Жиньпин,боловсрол бол зуун жилийн төлөвлөгөөний үндэс суурь мөн. Ардын боловсролын хэвлэлийн газар нь ёс суртахууныг төлөвшүүлэх, улс төрийн зөв чиглэлийг баримтлах, сайхан уламжлалыг урагшуулах,шинэчлэл,инновацийг сурталчлан өндөр чанартай сурах бичиг бүтээхэд үргэлжлэн зүтгэж, ёс суртахуун, оюун ухаан, бие бялдрын боловсрол, урлаг, хөдөлмөрийн чадвар бүрэн хөгжлөө олсон, социалист нийгмийн бүтээн байгуулалт болон хүчирхэг боловсролын улс орныг бий болгоход хувь нэмэр оруулж чадах бүхий боловсон хүчнийг бэлдэн хүмүүжүүлэхэд  хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж онцолсон байна.

Ардын боловсролын хэвлэлийн газар нь 1950 онд байгуулагдсанаас хойш Хятадын суурь боловсролын сурах бичиг,боловсролын агуулга бүхий ном материалын судлах, эмхэтгэх, хэвлэн нийтлэх,түгээх ажлыг эрхэлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд бага,дунд сургуулийн ёс зүй ба хууль эрх зүй /үзэл суртал, улс төр/, хэл бичиг, түүх гэсэн гурван хичээлийн сурах бичгийг хэвлүүлэн тараах ажлыг гардан гүйцэтгэжээ. Сүүлийн 70 жилийн хугацаанд Ардын Боловсролын хэвлэлийн газраас Хятадын ерөнхий бага, дунд сургуулийн 11 багц сурах бичгийг эмхэтгэн хэвлүүлж, нийт 70,000 гаруй төрлийн хэвлэл хэвлэгдсэн бөгөөд 75 тэрбум гаруй ширхэг хэвлүүлэн тархаасан юм.

Ардын боловсролын хэвлэлийн газрын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудад дарга Ши Жиньпинд захидал бичиж, өнгөрсөн 70 жилийн хугацаанд Ардын Боловсролын хэвлэлийн газраас ном эмхэтгэх, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлж байгаа талаар бүх нийгмийн нөхдийн өмнөөс мэдээлж, Хятадын боловсролын хэвлэлийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахаар шийдсэнээ илэрхийлсэн байна.   

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл