
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 19-нд Кубын агаарын тээврийн компанийн Мексикээс түрээсэлсэн зорчигч тээврийн нисэх онгоц Гаванагийн ойролцоо осолдсонтой холбогдуулан ККН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро, Кубын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд сайд нарын зөвлөлийн дарга Мигуе Диаз Канел Мексикийн ерөнхийлөгч Енрикуе Пена Ниетод эмгэнэлийн цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин Кубын удирдагчид илгээсэн цахилгаандаа:
Кубад нисэх онгоц осолдсон ноцтой хэрэг гарч, олон хүний амь нас эрстсэнийг сонслоо. Би ХКН, Хятадын Засгийн газар ард түмний өмнөөс болон хувиасаа амь үрэгдсэн хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж, ККН, Кубын Засгийн газар ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Ши Жиньпин Пенад илгээсэн эмгэнэлийн захидалдаа:
Кубын нисэх онгоцны осолд амь үрэгдсэн Мексикийн нисэх багийн бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
