solongonews
Монгол туургатны их наадам болж байна
2018-07-06 21:45
Монгол туургатны соёлын өв, уламжлалыг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 06-нд Монгол улсын Улаанбаатар хотод нээгдлээ. Уг наадам нь 06-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх болно.

Наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгарын Өөртөө засах орон, Хөхнуур муж, Монгол Улс, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгч, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч,  соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна. 


Наадмын хүрээнд Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохиогдож байна. 

Зохиогч: Бэлтгэсэн: Х.Арвинтал, Ц.Урантунгалаг,
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл