solongonews
Л.Баатар Монголын Үндэстний Олимпийн Хорооны алтан медалиар шагнуулав
2017-05-10 17:05
Л.Баатар Монголын Үндэстний Олимпийн Хорооны алтан медалиар шагнуулав.

5 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Үндэстний Олимпийн Хорооны гишүүн Пүрэв-Очир Монгол Улсын Үндэстний Олимпийн Хороогоо төлөөлөн, Шилийнгол аймгийн Малчин Тариачны Спортын Нийгэмлэгийн дарга Л.Баатар гуайд алтан медаль болон үнэмлэх гардуулсан байна.

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Үндэстний Олимпийн Хороо тусгай хурал хийж, олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх ба спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хүмүүсийн хувь нэмрийг үнэлжээ. Монгол Улсын Үндэстний Олимпийн хорооны алтан медалиар шагнахдаа Хятад, Монгол хоёр улсын бөхийн үйлсийн хамтын ажиллагаанд хувь нэмэр үзүүлсэн бөгөөд олон жилийн турш монгол бөхөө олимпийн тэмцээнд оруулахыг сурталчилж яваа Л.Баатар гуайн олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх ба спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Үндэстний Олимпийн хорооны алтан медалиар шагнасан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл