solongonews
Хүүхэдтэй , хүүхэдтэй болох гэж байгаа бол заавал уншаарай
2015-12-28 18:21
Гудамжаар алхаж явах бүрдээ боддог нэгэн бодол маань хүн бүр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээсэй гэж боддог. Хөндлөнгийн хүний нүдээр хараад хэлэхийг хүсдэг зүйлсээ энд сийрүүлье.

1. Нэг өдөр би зам гарах гээд ногоон гэрэл асахыг хүлээж байлаа. Ард нэг эгч 2-4 настай юмуу гэлтэй бяцхан охиныгоо хөтөлчихсөн ирж явна. Ногоон гэрэл асаагүй тул би явахгүй байж байтал нөгөө эгч ард ирснээ яваачээ юугаа хийгээд зогсоод байгаа юм. Гэхээр нь би эгчээ ногоон гэрэл асаагүй байншд гэсэн чинь "Ханн одоогийн охидууд ийм маягтай юун сүртэй юм чамайг л дайрчихвал гэж " гээд амандаа бувтнаад охиноо чирэх нь хологгүй улаан гэрлээр зам гарсан юм.

Энэхүү зүйлээр та бүхэнд би юу хэлэхийг хүсэж байна вэ? гэвэл :

* Та хүүхэдээ хөтлөөд явж байгаа бол , хүүхэдтэй хайргүй байг ядаж өөртөө хайртай бол ногоон гэрлээр гарч байгаарай. Хотын соёл гээд л хүн бүр ам уралдан ярьдаг болсон цаг. Ногоон гэрэл , гарцаар гарах чинь хотын соёлын нэг юм шүү. Хүүхдүүд чинь таныг дуурайх болно. Хүүхэддээ мундаг аав , ээж болж харагдахын тулд өдөр бүр амттан авч өгөх нь чухал биш зөв зүйлийг л зааж өгөх нь чухал юм шүү.

2. Өнөөдөр гадуур алхаж явтал нэг ээж хүүхэдтэйгээ тоглоод сууж байна. Ээж нь миний охин дагаар хийгээрэй гээд хөл , гараа хөдөлгөж байсан. Хүүхэд нь учрыг нь олохгүй байгаа бололтой сайн дуурайж чадахгүй байсан чинь ээж нь учир зүггүй загинаад уналаа. "Иймхэн юм чадахгүй байхдаа яадар юм , ингээд хийгээд , одоо наад гараа өргө" гээд л чанга чанга дуугарч байх нь чихэнд сонсогдов.

* Ээж нар минь дээ. Таны хүүхэд таниас өөрөөр сэтгэнэ , тархиндаа боловсруулна шүү дээ. Заавал яагаад таны хий гэсэн болгоныг дагаж хийх ёстой юм бэ? Чадахгүй байлаа гээд эвээр ойлгуулаад зааж өгөхийн оронд загинаад байхаар яаж ойлгох билээ дээ.

3. Бидний өдөр тутмын амьдралд харагддаг нэг зүйл бол хүүхдүүдээ салхилуулж байгаа тамхичин ээж аав нар. Магадгүй энийг уншсан тамхи татдаг ээж аав нар хүний эрх ярин уурлах нь ойлгомжтой. Таны тамхи татах үгүй ямар ч хүнд хамаагүй. Угаасаа та өөрийгөө л хордуулж байгаа. Гэхдээ ганцхан өөрийгөө л хордуулалдаа. Хүүхдээ өвөр дээрээ тэвэрч суучихаад тамхи татаж байхад хүүхдийн чинь бяцхан уушиг хичнээн ихээр хордож байгааг та бодож үзсэн үү?.  Хэрвээ та бодож үзээгүй байж , үзсэн ч гэсэн хүүхдийнхээ хажууд тамхи татсаар л байгаа бол та бол АМИА БОДОГЧ байна.

4. Охиноо авах гээд анги дээр нь очлоо. Манай охины ангийн багш юмаа хийж дуусгаагүй хүүхдүүийг дуусахаас нь нааш явуулдаггүй сайн багш юм. Тэгээд охиныгоо хүлээж байгаад гарч ирэхээр нь хувцаслаад байж байтал хажууд нэг эмэгтэй хүүхдээ загинаж байна аа. Сонсохгүй байхыг хүссэн ч чангаар яриад байгаа нь анхаарал татсан юм. "Бусад хүүхдүүд чадаад байхад яахаараа чи чадахгүй байгаа юм. .....-ны хүүхэд хамгийн түрүүнд гараад ирцэн байхад чи л гэж нэг юм ямар уддаг юм" гээд л загинаж өгч байна аа.

*Хэзээ ч хэзээ ч битгий хүүхдээ бусадтай харьцуулаарай. Хүүхэд чинь хэдэн настай байсан ч хамаагүй. Та бусадтай харьцуулаад байх тусам хүүхэд чинь өөртөө итгэлгүй болох болно шүү. Мөн хүүхэд бүрийн тархи өөрөөр ажиллана. Магадгүй .....-ны хүүхдийн мэддэг зүйл байсан болоод хамгийн түрүүнд ангиасаа гарч ирсэн ч юм бил үү?

Миний амьдралд тохиолдсон 4 жишээ. Таны хүүхэд ямар ч байсан болно. Гэхдээ л тэр бурханы хамгийн том бэлэг юм шүү.

Та бүхэнд нэгэн түүх сонирхуулъя.

Бидний хэрэглэдэг чийдэнг бүтээсэн эрдэмтэн Томс Эдисон багадаа бусад хүүхдүүдээс нэг л ондоо хүүхэд байсан гэнэ. Бид бүхний хэлдгээр тархи нь доголдолтой. Ангийн багш нь нэг өдөр ээжийг нь дуудаад " Та хүүхдээ байх ёстой газар нь , өөртэй нь адилхан хүмүүстэй нь сургах хэрэгтэй байх аа. Би танай хүүхдийг сургах чадахгүй юм байна " гэж хэлж гэнэ. Томс-н ээж нь хүүдээ " Миний хүү 2-лаа дахиж энэ сургуульд сурахгүй. Учир нь миний хүү хэтэрхий ухаантай учраас багш нь чамд илүү их мэдлэг өгч чадахгүй гэнээ" гэж хэлэн гэрээр хичээл зааж эхэлсэн байна. Ухаан муутай гэж хэлсэн бяцхан хүү дэлхийд нэрээ үлдээсэн гайхалтай эрдэмтэн болон өссөн юм.

Бусад хүмүүс хүүхдиийг чинь ямраар ч харж болно. Царай муутай , тэнэг , залхуу гэх мэт хүүхдүүдэд бусдын харах өнцөг биш гэр бүлийхний өөрийг нь харж байгаа өнцөг чухал. Хэрвээ Эдисоны ээж хүүдээ " Чи ухаан муутай юм байна. Өөр сургуульруу шилжье " гэж хэлсэн бол хүүгийн амьдрал ямар байх байсан бол...

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл