solongonews
ӨМӨЗО-ны бүх Хятадын УТЗЗ-ний хуралд суугаа гишүүд 116 хувь санал дэвшүүлэв
2017-03-13 22:51
ӨМӨЗО-ны бүх Хятадын УТЗЗ-ний хуралд суугаа гишүүд 116 хувь санал дэвшүүлэв.

УТЗЗ-ний XII удаагийн Бүх Хятадын Хорооны V чуулганы хугацаанд ӨМӨЗО-ны 26 гишүүн дангаараа бие дааж, мөн хамтран санал дурдаж их хуралд 116 санал дэвшүүлж, хяналт шалгалтаар 73 хувийн санал нь данслагдав.

Энэ жилийн хоёр чуулганд ӨМӨЗО-ны гишүүд “тавыг нэг цогцжуулах” ерөнхий төлөвлөлт ба “дөрвөн бүх тал”-ын стратик бодлогын төлөвлөлтийг нэгдсэн байдлаар төлөвлөхийг ахиулах, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эдийн засаг нийгмийн хөгжил ба нийгмийн эв зохицонгуй ахиулах, ардын амьдралыг сайжруулах зэрэг чухал асуудлын эргэн тойронд идэвхтэйгээр санал дэвшүүлэв. Данслагдсан 73 хувь санал нь суурь төхөөрөмж, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан техник технологийн шинийг санаачлах, иргэний амьдралын баталгаа, гадаад нээлт, экологи, байгаль орчин, аж үйлдвэрийн хөгжил зэрэг олон талыг хамарч,  агуулга нь гол төлөв өвсний үйлс болон мал аж ахуйн хөгжлийг хурдасгах, үндэстний орны хилийн арилжааг чангатгах, онцлогтой жижиг хот сууринг бүтээн байгуулж, ядуурлаас ангижруулах зэрэг болно. Санал нь онол баримттай бөгөөд чанар сайтай, хуралд оролцсон гишүүдийн сэтгэлд хүрч, нийгмийн бүх салбарын анхааралд хүрсэн байна.

Энэ жил бол тус сонгуулийн УТЗЗ-ний тушаал хариуцлагаа гүйцэтгэх сүүлийн жил болно. ӨМӨЗО-ны бүх Хятадын УТЗЗ-ний хуралд суугаа гишүүд тушаал хариуцлагаа сайтар гүйцэтгэн, ард түмний улс төрийн зөвлөгөөнд найдсан хүсэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэжээ.

Найруулагч: Ё.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл