Америкийн өвчин тахалд хяналт тавьж урьдчилан сэргийлэх төв 06-нд нийтэлсэн тайланд харуулснаар, 2020 оны 12-р сарын 23-нд Америкийн хэмжээнд нийт 1 сая 893 мянга 360 хүнд эхний ээлжийн Pfizer Вакциныг тарьснаас хойш нийт 4393 хүнд эвгүйрхэх шинж тэмдэг гарч, 21 хүнд харшил гарчээ.
Америкийн хүн эм бэлдмэлийг удирдах газар 2020 оны 12-р сард Америкийн Pfizer эм бэлдмэлийн компани болон Германы биологийн шинэ технологийн компанийн хамтран судлан бүтээсэн шинэ коронавирусний эсрэг вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм. Энэ нь Америкт яаралтай ашиглалтад оруулах зөвшөөрөл авсан анхны вакцин бөгөөд 16-аас дээш насны хүмүүст 21 хоног алслаад хоёр удаа тарихыг зөвшөөрсөн юм.
Америкийн өвчин тахалд хяналт тавьж урьдчилан сэргийлэх төв болон Америкийн эм бэлдмэлийг удирдах газрын танилцуулснаар, энэ төрлийн вакциныг үүнээс өмнө тарих явцад биеийн зарим газар улайх, толгой өвдөх, сульдах зэрэг сөрөг нөлөө гарч байсан. Америк, Англи зэрэг оронд уг вакциныг тарьснаас хойш хэд хэдэн удаагийн харшил гарсан гэжээ.
