Хөхмөрөн Лянжүгийн соёлыг төрүүлж, Хатан гол Яншаогийн соёлыг төрүүлж, баруун Ляохэ гол Хуншань соёлыг төрүүлжээ. Энэ бүхэн шинэ чулуун зэвсгийн үед зэрэг оршиж “огторгуйд түгсэн од мичид шиг” Хятадын соёл иргэншлийн бүрэлдэхүүн хэсэг болжээ. Хуншань соёлын төв бүсэд Ляохэ голын салбар урсгал болох Луухын гол, Шармөрөн, их, бага Мянган гол урсаж Хуншань соёлын тууриар тархана.
Хуншаний мэргэн өвгөд энд аж төрөн амьдарч, хүн төрөлхтний соёл иргэншлийн оч энд гал залгуулан, Хятадын соёл иргэншлийн гэрэл дорно дахинд хөгжиж, дэлхийд мандан гэрэлтэж эхэлсэн билээ.
Хаш чулуугаар зууч болгосон дэлхийн аялал
Үүлэн хэлбэртэй хаш эдлэлийн хийц нь шинжлэх ухааны салбарынханд олон зүйлээр үзэгдэж ирсэн боловч эрдэмтэд ихэнхдээ үүлэн хэлбэртэй хаш эдлэлийг шувууны толгойн хэлбэртэй буюу ямар нэг араатны дүрслэл бүхий хийсвэр дүрс гэж үздэг байна.
Эрдэмтэн Ма Хайюй “Үүлэн хэлбэртэй хаш эдлэл нь дүрслэлээс хийсвэрлэл, хялбарчлахаас авсаархан байдалд хүрэхэд олон зүйлээс нэгдэн улиран төлөвших хүртэлх явц нь мөн Хуншань соёлыг уялдуулж хадгалах соёлын хэлбэрийн онцлогийг зохих хэмжээгээр харуулж байна” гэж үзжээ.
Эртний нийгэмд хаш эдлэл нь материаллаг төдийгүй оюун санааны баялаг байж, хаш чулуунд л байдаг үзэсгэлэнт сайхан гэрэл гялбаа болон зөөлөн дотоод эд эрдэнэс нь түүнийг байгалийн нэгэн зүйлийн ховор үнэт эд болгодог болохоор эртний хүмүүс хаш чулуунд их хэмжээний авьяас билэг болон халуун сэтгэлгээ шингээсэн байдаг.
Жэнжөүгийн Их Сургуулийн Түүхийн дээд сургуулийн профессор Чэнь Чаоюнь хэлэхдээ “Хуншань соёл болон Аньхүйн Линжятан хаш эдлэлийн харьцуулалтаас үзэхэд хоёр туурийн нэг нь Хятадын умард хэсгийн Өвөр Монголд байж, нөгөө нь Аньхүй мужид оршдог. Тэдгээр нь газар зүйн хувьд алс хол оршдог ч энэ хоёрын оршин тогтнох хугацаа нь адил цаг үеийнх байдаг. Хүн төрөлхтний хөгжлийн үе шат, явцын зүй тогтол болон адилавтар чанараас шалтгаалан энэ хоёр олдвор туурийн уугуул хаш эдлэлд адил тал, өөр тал ч бий".
Хуншань соёлын хаш эдлэлийн элемент зүүн өмнөд далай дагуух бүс нутгаас бас илэрсэн билээ. Тухайлбал Шаньдүн мужийн Давэнькөү соёл, Тайху нуурын орчмыг тойрсон Сүн Зэ соёл болон хөрш зэргэлдээх соёлд Хуншань соёлын онцлог бүхий хаш болон олон харилцаа холбоотой хаш илэрсэн байна. Хятадын өмнөд бүс нутаг, тэрчлэн хилийн чанадад байдаг Япон, Филиппин, Вьетнам зэрэг газарт хаш чулуу илэрч, “Соёлын хэлхээ” болж төлөвшөөд байгаа нь хаш чулууны гарал үүсэл нь нэг гэдгийг харуулж байна.
2004 онд Хятадын умардын эртний соёлын эрдэм шинжилгээний III симпозиумд Тайнаний Урлагийн Их Сургуулийн Хуан Цүймэй, Е Гүйюй Номхон далайг тойрсон гурван их хаш соёлын цагариг байжээ. Тухайлбал Зүүн Ази, Төв Ази, Төв Америк болон Номхон далайн өмнөд хэсгийн арал гэж гаргажээ. Энэ гурван их хашийн соёлын тойрог нь Зүүн Азийн хаш чулууны соёлын тойргоор хамгийн эрт, хамгийн удаан үргэлжилсэн байдаг. Бусад хоёр хаш соёлын тойрог нь Зүүн Азийн хашийн соёлын хүрээний нөлөөллөөр бүрэлдсэн байж мэднэ. Зүүн Азийн хаш чулууны соёлын тойрогт Баруун Ляохэ голын сав газраас Цахай-Шинлүнва болон холбогдох соёлын дотор хамгийн эрт бий болсон Хуншань соёл хөгжин мандаж, ойр хавийн газар нутагт хамгийн их нөлөө үзүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Хуншань соёл “хаш чулуугаар зууч” болж, хүн төрөлхтний хөгжлийн явцад асар их хувь нэмэр оруулсан байна”.
Вааран хээ угалзын нэгдсэн сонирхол соёлыг хүлээн зөвшөөрүүлнэ
Хэрвээ түүхийн дурсгалт зүйл үүх түүхээ ярьж чаддаг бол Ар Хорчин хошуунаас олдсон өнгөт вааран лонх хамгийн сонирхолтой үлгэр түүхийг ярьдаг нь байх юм.
“Хуншань соёлын өнгөт вааран лонхонд Хятадын төв бүс нутгийн сарнай цэцэг, Төв Азийн эх газрын дөрвөлжин хээтэй болон Хуншань уулын нутгийн луут хээ зэрэг гурван төрлийн зураг байдаг нь Евроазийн эх газрын уулзсан цэгээс бий болсон үр өгөөж болно. Энэ нь 5000-6000 жилийн өмнө Баруун Ази, Зүүн Азийн соёлын уулзвар, харилцаа солилцоо ууссанаас болсон гэсэн үг” гэж 1993 онд Сү Бинчи уг түүхийн дурсгалт зүйлийн тухай тусгайлан танилцуулж байсан билээ.
Хуншань соёл нь Хятадын өмнө бүс нутгийн Яншаогийн соёл, зүүн өмнөд хэсгийн Давэнькөүгийн соёл болон Лянжүгийн соёл, мөн зүүн хойд Ази дахь Хойд Солонгос болон Японтой соёлын солилцоо хийж байсан талд ахмад үеийн археологичид олонтоо анхаарал хандуулдаг байжээ.
Пэй Вэньжүнгийн үзэж байгаагаар “Өнгөт вааран эдлэлийн соёл өмнө зүгээс Хятадын Хатан голын сав газраас Цагаан хэрэм ойр хавиар уламжлан дэлгэрч, нарийн чулуун зэвсгийн соёлтой харилцаа солилцоо уусалтай байж, тэр хоёр нийлж шинэ соёл болжээ” гэдэг.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Археологи судлалын хүрээлэнгийн судлаач Ван Рэньшяны үзэж байгаагаар “Хуншань соёлын өнгөт ваарын дөрвөлжин хээ, ороомол хээ, эргүүлгэн хээ зэрэг гурван элементийн шинжилгээнээс үзэхэд Хуншань соёл болон бусад шинэ чулуун зэвсгийн үеийн соёл нь ил тод харилцаа холбоотойг мэдэж болно. Харилцаа холбоо бол харилцан нөхцөлдөж, өвөрмөц хувирмал эргүүлгэн хээний хэв загвараас Хуншань соёлын өнгөт вааран элемент нь гадаадад экспортолж байсан байж мэднэ” гэжээ.
ОХУ-ын алс Дорнодын Хар мөрний сав газраас олдсон өнгөт ваар нь Хуншань соёлын адил бус үеийн өнгөт вааран чимэглэлийг ил тод харуулсан байна. Төв Америкийн хамгийн өмнөд орны Панамаас өнгөт вааран хөлтэй сав олдсон бөгөөд түүний нүүрний хээнээс Улаанхадын хадны зураг болон Лянжү хашийн гоёл чимэглэлтэй холбоотой хариултуудыг олж чаддаг. Америк тивийн Индианчуудын үлдээсэн өнгөт вааран аяга болон өнгөт вааран савны ташуу хэлбэрт хөрөөний араат хээ нь Хуншань соёлын бүс нутгаас олдсон хазгай зөрсөн хөрөөний араатай маш төстэй байдаг.
Гүө Дашүнь “Хуншань соёлын үеийн “Өнгөт вааран эдлэл”-ийн цаг харьцангуй эрт, тал нутгийн торгоны замын унаган дүр” гэж үзэж байсан билээ.
Тасралтгүй олдож байгаа Хуншаний вааран эдлэлээс Хуншаний өнгөт вааран хээ угалз нь харь орны соёлыг шингээж, шинэчлэгдэж байсан. Энэ нь мөн Хуншань соёл бол багтаамжтай нээлттэй, эрч хүчтэй археологийн соёл болохыг харуулж байна.
Хятадын хүнс дэлхий дахинд хүртээмжтэй
Нарим буюу шар будаа нь Хуншаний өвөг дээдсийн хамгийн анх тарьсан тариалангийн нэг юм.
Өнөөдөр Хуншань соёлын өлгий нутагт амьдарч байгаа Улаанхад хотынхон нэг аяга шар будааны зутан, шаржигнуур шар будааны гурил идэхдээ “Нутгийн шар будаа 8000 жилийн түүхтэй болохыг мэдээд Дээд омогшдог” гэж бахархан ярьдаг.
Аохан хошууны Балар эртний музейд бид Хуншань соёлын үеийн шар будааны ул мөрийг олж харсан. Үүний нэгэн адилаар Улаанхад Дээд Сургуулийн музейд хэдэн ширхэг хар өнгөтэй шар будаа нь микроскопын доор дэлгэгдэж, олон жуулчдын хараанд хүрч байлаа.
Онгинууд хошууны музейд Хуншань соёлын үед шар будаа тарьж байсан багаж хаа сайгүй харагддаг. Нунтаглах нарийн чулуун сүх, гавирын хэлбэртэй хос нүхтэй чулуун хутга, хавтгай ёроолтой гурвалжин чулуун анжис, их хэмжээний чулуун анжис болон олон тооны нунтаглах чулуун тээрмийн чулуунууд байдаг. Эндээс олдсон чулуун багаж хэрэгслээс харахад эдгээр хандлага нь бүгд Хуншаний өвөг дээдсийн газар тариалангийн тариалалтын хамгийн үнэмшилтэй нотолгоо юм.
“Одоогоос 4000 жилийн өмнө шар будаа, шүлхий будаа тариалж, зүүн хойд Ази, Төв Ази болон Зүүн өмнөд Азийн зарим газар оронд тараасан байна. Археологийн илрүүлэлтээс үзэхэд Оросын алс Дорнодын бүс нутаг, БНСУ, Казахстан, Тайландад өнөөгөөс 4000 жилийн тэртээгээс шар будаа, шүлхийн үлдсэн олдворын зүйлийг илрүүлсэн байна. Одоогоос 2000 жилийн тэртээ эх газар дамнасан соёлын харилцаа эрчимжихийг дагаад шар будаа, шүлхий нь өнөөгийн ОХУ-ын алс Дорнод бүс болон БНСУ-д өргөн тарьж байсан бөгөөд өнөөгийн Европын дунд бүс нутгийн Герман, Унгар, Зүүн өмнөд Азийн Малайзын аралд ч тархаж байжээ” хэмээн Улаанхад Дээд Сургуулийн Түүх соёлын дээд сургуулийн захирал Сүнь Юнган шар будаа болон шүлхий дамжигдан тархаж байсан түүхийг нарийн танилцуулсан билээ.
Улаанхад хотын Хуншань дүүргийн Вэньжүн суурины Вэй Жя-Үөпү тосгоны зүүн хойд хэсгийн налуу газраас археологичид бас их хэмжээний загасны яс, мөн бага тооны том хэмжээний цэнгэг усны хясааны төрлийн ясыг илрүүлжээ.
Эдгээр олдворуудаас мэдэж болох нь Хуншань соёл мянга гаруй жилийн хугацаа өнгөрөөж, эдийн засгийн төрөл нь ч урьдахыг залгамжилж хойч үедээ зам нээж, солилцоо хийж харилцан суралцаж байгааг харуулсан байна. Эрт дээр үед загас агнах эзлэх хувийн жин бага зэрэг их, дунд хугацаанд газар тариалан хөгжиж, хожуу үед газар тариалан болон загас агнуур зэрэг төлөвшиж, загасны аж ахуй, газар тариалан зэрэгцэн орших олон зүйлийн аж үйлдвэрийн загварыг төлөвшүүлжээ.
Хуншань соёлын нягтран төвлөрсөн хамтын соёлын сэтгэл зүй нь бүс нутгийн соёлыг уялдуулж, 5000 жилийн тэртээ Хятадын эх газрын хамгийн анхны “соёлыг хүлээн зөвшөөрүүлж”, Хятадын соёлд тасралтгүй тогтвортой суурийг тавьж өгсөн байна.
