solongonews
”COVID-19”-ийн сүүлийн үеийн мэдээ
2020-04-30 10:20
”COVID-19” 04-р сарын 29-ний өдрийн 00:00 цагийн байдлаар

   Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 30-нд мэдээлснээр 29-ний өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинээр нэмэгдсэн 4 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдээгүй, сэжигтэй өвчтөн 3 нэмэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Мөн өдөр 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 708 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 9-өөр багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 525 тохиолдол. Үүнээс 13 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 7 тохиолдол байгаа бөгөөд давхардсан тоогоор 1664 тохиолдол бүртгэгдэж, 1139 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

04-р сарын 29-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 619 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Өнөөг хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82862, эдгэрч эмнэлгээс гарсан нь 77610 хүн, нас барсан хүний тоо 4633, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 8232 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл