Риогийн олимпод оролцож буй БНХАУ-ын тамирчин, өдгөө 20 настай Фү Юуаньхүй спорт сонирхогчид төдийгүй, интернэт хэрэглэгчдийн анхаарлыг эерэгээр татаад байна. Учир нь тэрээр өөрийн сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлэхээс гадна хошин шогийн мэдрэмжтэй марзан “нөхөр” аж.




Өнгөрсөн Ням гарагт тэрээр Риогийн Олимпийн усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 м-ийн араар сэлэлтийн төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний дараа өгсөн ярилцлагаараа олны анхаарлыг ихэд татсан юм. Тэрээр бүр өөрийгөө 3-р байранд орсныг хөтлөгч бүсгүйгээс л олж мэдсэн бөгөөд “Би үнэхээр гуравт орчихсон юм уу, тэгвэл муугүй шүү” хэмээжээ.

Түүний нэлээд дэггүй байдал, нүүрний баяр баясгалантай, хэзээд инээмсэглэж, хөгжилтэй харагддаг төрх нь олны хайрыг ийнхүү татаад байгаа аж.

