Нэг ширхэг үр тариа тухайн бүс нутагт хөдөө аж ахуйн технологийн хөгжилд түлхэц өгч, янз бүрийн орны хүмүүсийн найрамдалт харилцааг гүнзгийрүүлдэг. Нэг усан үйлдвэр нутгийн оршин суугчдыг цэвэр усаар хангаад зогсохгүй ажлын байр нэмэгдүүлэх боломжийг бий болгодог. Төрөл бүрийн олон нийтийн халамжийн төслүүд нь гадаадын залуусын хүсэл мөрөөдлийг гэрэлтүүлж, хувь заяа, амьдралыг нь шинээр бичдэг. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт өнгөрсөн 10 жилд ард түмний амьдралд тустай "жижигхэн ч сайхан" олон төслийг бүтээж, сэтгэл хөдөлгөм олон нөхөрлөлийн гэрч болсон юм.
Усны үйлдвэр барьсны дараа ус огт тасраагүй байсан
Махалапей нь Африкийн Ботсвана улсын нийслэл Габороне хотоос хойд зүгт 200 км-ийн зайд оршдог. 2000 онд өдөрт ойролцоогоор 16 мянган шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай орон нутгийн усны үйлдвэрийг барьж дуусган ашиглалтад оруулсан. Энэхүү усан байгууламж Махалапей суурингаас гадна, ойр орчмынхоо усны хэрэгцээг хангах шаардлагатай байна. Гэвч 2018 он гэхэд хуучин усан станцын усан хангамжийн хүчин чадал муудаж, хуучирсны улмаас хоногт 8 мянга орчим шоо метр ус үйлдвэрлэж, орон нутгийн иргэдийн усны хомсдолын асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. "Усны хомсдолын асуудал"-ыг шийдэх нь орон нутгийн томоохон асуудал болоод байгаа бөгөөд оршин суугчдын усан хангамжийг хангах зорилгоор орон нутгийн засаг захиргаа 2018 онд нийгмийн аж ахуйн нэгжүүдэд нээлттэй тендер зарлаж, Махалапей усны үйлдвэрийг өргөтгөхөөр төлөвлөсөн байдаг. 2019 оны 06-р сард Хятадын Төрийн Барилгын Инженерийн Корпорацийн охин компани болох Хятадын барилгын Ботсвана компаний хэрэгжүүлсэн Махалапей усны үйлдвэрийг шинэчлэх төсөл албан ёсоор эхэлсэн. 2022 оны 02-р сард төсөл амжилттай хэрэгжиж, өргөтгөсөн шинэ усны үйлдвэр ашиглалтад орлоо.
Хятадын барилгын Ботсвана компаний Махалапей усны үйлдвэрийг өргөтгөх төслийн анхны төслийн удирдагч Яо Лижы:
- Махалапейгийн усны үйлдвэрийг өргөтгөх төсөл нь усан хангамжийн шинэ тоног төхөөрөмж барьсан. Усан хангамжийн боловсруулах хүчин чадал нь өдөрт 18 мянган шоо метрт хүрэх боломжтой. Мөн усны үйлдвэрийг өргөтгөсний дараа 70 км-ийн зайд оршдог долоон тосгоны оршин суугчдын усны хэрэгцээг үндсэндээ хангаж чадна гэж хэллээ.
Махалапей усны үйлдвэр төслийн барилгын талбайд 300 шахам ажилчин ажиллаж байгаагийн 260 гаруй нь Ботсвана улсын иргэд төдийгүй, төслийн нийт ажилчдын 80 гаруй хувь нь орон нутгийн ажилчид юм. Яо Лижыд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн хүн бол Тист Олекеле.
Олекеле хичээнгүй, шаргуу байж, тэр төслийн талбай дээр ажилчнаар ажиллаж эхэлсэн, дараа нь маш сайн ажилласан тул төслийн мастер болсон байна. Мөн төслийн барилгын талбай дээр ч бай, өдөр тутмын харилцааны үеэр ч Олекеле үргэлж эцэс төгсгөлгүй асуулт асуудаг байсан. Энэ үйл явцын үеэр хоёр тал гүн гүнзгий найрамдалтай болсон гэж Яо Лижы дурсав. Усны үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсны дараа Олекеле тосгоны усны ашиглалтын өөрчлөлттэй танилцахаар Яо Лижы зэрэг Хятадын найз нөхдийг гэртээ тусгайлан урьсан байна. Тэрээр Хятад найзууддаа усан үйлдвэр баригдсаны дараа тосгоны ус хэзээ ч тасарсангүй гэж баярлан ярилаа.
Яо Лижы:
- Одоогийн байдлаар Махалапей усны үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл бэлтгэлийн шатандаа ороод байна. Хуучин усны үйлдвэрийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг шинэчилж дуусах үед Махалапей усны үйлдвэрийн ус цэвэршүүлэх хүчин чадал өдөрт ойролцоогоор 34 мянган шоо метрт хүрч, ойрын 20 жилийн орон нутгийн усны хэрэгцээг үндсэндээ хангах боломжтой гэж ярьлаа.
Коста Рикагийн түншүүдтэй захиалга хийв
Сүүлийн үед Хятадын Sinochem Holdings ХХК-ний охин компани болох Аньхуй Жянхуай цэцэрлэгжүүлэлтийн үрийн ХХК-ийн Коста Рика холдингийн борлуулалтын менежер Рэнь Шян Хятадад үйлчлүүлэгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцаад завгүй байна. Тэрээр:
- Хэсэг хугацааны дараа би Коста Рика руу буцах болно, тэнд сурталчлахыг хүлээж буй олон хамтын ажиллагаа байсаар байна гэж хэллээ.
Коста Рика нь Латин Америкт оршдог. Жилийн турш хур тунадас ихтэй, өдөр шөнийн температурын зөрүү ихтэй тул тарвас зэрэг жимсний сортуудыг тарихад тохиромжтой. Гэсэн хэдий ч 1990-ээд оны сүүлээр Коста Рикагийн амтат гуаны үйлдвэр сортын доройтлоос болж олон жилийн үйлдвэрлэлийн алдагдалд орж, гуа сортын өвчинд тэсвэртэй байдлыг хэрхэн сайжруулах нь нэн тэргүүний зорилт болсон юм.
Рэнь Шян:
- 2012 онд бид Коста Рика дахь орон нутгийн томоохон гуа борлуулагчидтай хамтран ажиллаж, өвчинд тэсвэртэй "Жянхуай Ми №1", "Хунюнь" сортуудыг үржүүлсэн. Туршилтын тариалалт амжилттай болсны дараа шинэ сортуудын нэг мүгийн ургацыг өмнөх сортуудтай харьцуулахад 20-30 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь орон нутагт маш хурдан алдартай болсон гэж хэллээ.
Хятад, Коста Рикагийн хамтран үржүүлсэн амтат гуаны сортууд Коста Рикад дэлгэрч, Хятад, Коста Рика хоёр орны хөдөө аж ахуйн технологийн хамтын ажиллагаа аажмаар гүнзгийрч, илүү өргөн цар хүрээтэй болсон байна. 2019 онд Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Коста Рикагийн Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны хамтарсан дэмжлэгээр Жянхуай цэцэрлэгжүүлэлт, Коста Рикагийн Хөдөө аж ахуйн технологи дамжуулах төв хамтран "Хятад-Латин Америкийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн судалгааны нэгдсэн төв болон Жянхуай Biotechnology Co., Ltd (Коста Рика) Хөдөө аж ахуйн чөлөөт худалдааны бүс" байгуулсан юм. 1.7 га орчим талбай бүхий энэхүү судалгааны төвд амтат гуа, чүнжүү, улаан лооль зэрэг жимс, хүнсний ногоо тод өнгөтэй, сайн ургадаг тул нутгийн тариаланчдын дунд алдаршжээ. Рэнь Шян мөн:
- Манай борлуулалтын багт зургаан хүн бий, үлдсэн тав нь Коста Рикагийн нутгийн иргэд, бас нэг нь миний испани хэлний багш гэж танилцууллаа. Рэнь Шянгийн хэлдэг "Испани багш"-ийг Дерек гэдэг. 1995-аад оноос хойшхи үеийн хүн юм. 2019 онд худалдааны чөлөөт бүс ашиглалтад орсны дараа орон нутгаас нэг хэсэг боловсон хүчин элсүүлсний нэг нь Дерек байв.
Өнгөрсөн оны тавдугаар сард Рэнь Шян Коста Рикагаас түр гарч, ажлын шаардлагаар Хятад руу буцсан юм. Рэнь Шян:
- Намайг явснаас хойш удалгүй Дерек над руу залгаж, намайг санаа зоволтгүй, би энд үргэлжлүүлэн сайн ажил хийх болно гэж хэлсэн. Энэ миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Мөн би Дерект Хятад дахь нөхцөл байдлын талаар байнга дурсдаг байсан болохоор тэр Хятадад айлчлахыг маш их хүсдэг байсан. Би Коста Рикагийн найзуудыг Хятадад хүлээн авах боломжийг тэсэн ядан хүлээж байна гэж хэллээ.
Энэ бол миний мөрөөдлийн газар
2017 онд Үндэсний эрчим хүчний групп Лун Юань Өмнөд Африкийн компанид хөрөнгө оруулалт хийж, барьж ажиллуулж буй салхины эрчим хүчний төсөл энд ашиглалтад орсон. Мөн тухайн жилд Лун Юань Өмнөд Африкийн компаний үйлдвэрлэлийн хэлтсийн захирал Шэн Бинь Гансү мужаас энд иржээ.
Өмнөд Африкт Лун Юань цахилгаан эрчим хүчний компани нь нийт 20 ажилтантай, Хятадаас гадаадад ажиллаж буй 5 ажилтан ба орон нутгаас ажилд авсан 3 Хятад ажилчдыг эс тооцвол бусад нь бүгд тухайн орон нутгийн иргэд юм. Шэн Бинь:
- Бид орон нутгаас ажилд авч эхлэх үед зарим ажилчид төслийн талаар төдийлөн сайн мэддэггүй, зарим нь ажлын туршлагагүй байсан. Тэднийг холбогдох ур чадвараа илүү сайн эзэмшиж, ажлаа саадгүй явуулахын тулд бид ажилчдыг багаж хэрэгсэл ашиглах, төслийн үндсэн мэдлэгээс эхлээд аажмаар сурч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтын төв байгуулсан юм гэж хэллээ. Багийн бүрэлдэхүүнд 1990-ээд онд төрсөн Да Сывэнь Шэн Биний сэтгэлийг маш ихээр татсан. Да Сывэнь Хойд Кейп мужийн алслагдсан суурингаас гаралтай. Тэр ядуу гэр бүлийн шалтгаанаар их сургуульд орох боломжоо бараг л алдсан. Лун Юань Эрчим хүчний компани Өмнөд Африкт ирсний дараа орон нутгийн ядуу оюутнуудад үргэлжлүүлэн суралцахад нь туслах зорилгоор жил бүр 4.5 сая ранд (ойролцоогоор 1.85 сая юань) хөрөнгө оруулалт хийж, орон нутагтаа “Оюутнуудад туслах, хүсэл мөрөөдлийг бий болгох” нийгмийн хариуцлагын төлөвлөгөөг санал болгосон. Да Сывэнь бол тэдний нэг юм.
2021 онд цахилгааны инженерийн чиглэлээр амжилттай суралцсан Да Сывэнь Лун Юань Өмнөд Африкийн компанид дадлагажигчаар орсон. Дараа жилийнхээ долдугаар сард их сургуулиа төгсөөд бичгийн шалгалт, ярилцлагын өндөр оноогоор бусдаас ялгарч тус компаний жирийн ажилтан болсон юм.
Хятадын компаниудын тусламжтайгаар хувь заяагаа өөрчилдөг “Да Сывэнь”-үүд улам бүр нэмэгдсээр байна. Шэн Бинь сэтгүүлчдэд хандан:
- Тус компани Өмнөд Африкт орон нутгийн коллежийн 112 оюутныг санхүүжүүлсэн. Өмнөд Африкт олон нийтийн халамжийн төсөл нэн олон хэрэгжиж байна. Түүнчлэн тус компани орон нутагт “Лун Юань Мурилло эрүүл мэндийн төсөл”-ийг эхлүүлээд, мэргэжлийн эмнэлгийн автобусууд эл газарт хүрч, жил бүр есөн мянга орчим иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг гэв.
Да Сывэнь:
- Хятад улс Өмнөд Африкаас алс хол байгаа ч Хятадын ард түмэн төрөл төрөгсөд, найз нөхөд шигээ тусламж хэрэгтэй олон хүнд тусалсан. Чөлөөт цагаараа би Дэ-А суурингийн зам дээр зогсоод алсад эргэлдэж буй салхин тээрмийг харах дуртай. Ингэснээр надад тусалдаг хүмүүстэй ойртож чадна гэдгээ мэдэрдэг. Одоо би мөн бусдад тусалж чадах хүн болсон. Лун Юань компанидаа баярлалаа, энэ бол миний мөрөөдлийн газар гэлээ.
