Хувцаслалтын зөвлөгөө: “Элсэн цаг” хэлбэртэй бие
2015-12-28 18:21
Элсэн цаг хэлбэрийн бие бол хамгийн эмэгтэйлэг бөгөөд сайхан биед тооцогддог. Энэхүү биеийн онцлох шинж бол мэдээж таазны хэмжээ мөрнийхөөс их байх бөгөөд бэлхүүс нарийн байна.
Таны шүүгээнд ямар хүвцас байх ёстой вэ?
Таны энэ сайхан биеийг тань тодотгосон хувцас байх хэрэгтэй. Бариу юбка, жинс, цамц тохиромжтой. Өөрөөр хэлбэл таны таалийг гаргаж өгсөн хувцаснууд. Өнгөний хувьд олон өнгө холилгүй 1-2 өнгө сонгож хувцаславал сайхан харагдана.
Өсгийтийн хувьд дугуй хоншоортой зүгээр. Мөн дугуй, пөмбөгөр хэлбэртэй цүнх дажгүй харагдана.
Танд ямар хувцас зохихгүй вэ?
Биеийн жинг тань нэмэгдүүлж харагдуулах зузаан материалтай хувцас зохимжгүй. Мөн эрээн өнгийн хувцас, хэт тод хувцас зохихгүй.
Санал болгох нь:
Таальтай богино цамц, футболк

Бариу өмд

V хэлбэрийн энгэртэй бариу даашинз

Харандаа юбка

Бүстэй даашинз

Пэмбэгэр хэлбэртэй юбка

Цулгай өнгийн хувцас

Цэцгийн хээтэй хувцаснууд

Богино урттай зүүлт

Нарийн биш өсгийтэй өндөр өсгийт

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
