solongonews
Саятан эр 60 орчим горилла өсгөн, байгальд нь буцаан тавьжээ
2016-08-04 11:05
Саятан эр 60 орчим горилла өсгөн, байгальд нь буцаан тавьжээ.

Английн саятан Дамиан Аспиналл горилла сармагчнуудыг өсгөж үржүүлэн, зэрлэг амьтдын ертөнцөд чамгүй хувь нэмрээ оруулж яваа нэгэн ажээ. Эдүгээ 54 настай тэрээр тансаглаж зугаалахын оронд хүрээлэн буй орчноо хамгаалж, горилла сармагчнуудыг өсгөж том болмогц зэрлэг байгальд нь буцаан тавих ажил хийсээр иржээ.

Тэрээр эцгийнхээ дурсгалыг хүндэтгэж, “Жон Аспиналл” сан байгуулсан байна. Түүний аав амьтны хүрээлэнгийн ажилтан байсан нь энэ чиглэлд үйл ажиллагаа явуулахад нь нөлөөлсөн бололтой. Аспиналл жил бүр 6.4 сая долларыг зэрлэг амьтан хамгаалахад зориулдаг байна. Өнөөдрийн байдлаар тэрээр төрөлх Англидаа 51 горилла өсгөн, улмаар Африкийн ойд нь буцаан тавьжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://jandan.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл