
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын тэргүүлэгч, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан аялал жуулчлалын салбарт "Нийтийн бие засах газар"-ын ажил үр дүнд хүрсэн ажилд холбогдуулан чухал заавар өгөв. Тэрээр илэрхийлэхдээ: Хоёр жилийн турш аялал жуулчлалын салбар "Нийтийн бие засах газар"-ыг тасралгүй сайжруулж, хичээн ажиллаж, бодит асуудлыг шийдэх ажлын хариуцлага болон үзэл суртлыг нэмэгдүүлсэн. Аялал жуулчлалын салбар нь шинээр хөгжиж буй ажил, "Нийтийн бие засах газар"-ыг барьж байгуулсан шиг төрөл бүрийн бүтээн байгуулалтыг сайн хийж, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж онцолжээ.
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, нийтийн бие засах газрын асуудал бол жижиг асуудал биш, хот хөдөөгийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын гол чухал хэсэг юм. Аялал жуулчлалын бүс, хот сууринд төдийгүй, хөдөө орон нутагт ч энэхүү ажлыг өрнүүлж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийн бодит ажил болгон ахиулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хэрэгтэй зүйл тул энэхүү асуудлыг заавал шийдэх хэрэгтэй гэжээ.
2015 оны 4 дүгээр сард Ши Жиньпин "Нийтийн бие засах газар"-тай холбогдуулан чухал заавар өгч, энэ бол аялал жуулчлалын чанарыг дээшлүүлэх бодит арга хэмжээ мөн хэмээн онцолж байсан юм.
Нийтийн бие засах газрын асуудал нь аялал жуулчлалын орчинг сайжруулахтай холбогдохоор барахгүй, иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, иргэдийн соёл боловсрол, нийгмийн соёл иргэншлийг дээшлүүлэхтэй холбогдох зүйл юм.
Энэ оны 10 дугаар сарыг дуустал Хятад улсад нийт 60.8 мянган нийтийн бие засах газар барьсан байна. Энэхүү "Нийтийн бие засах газар"-ыг аялал жуучлалын цар хүрээнээс тэлж, хот суурин, хөдөө орон нутагт хүртэл нэмж барьснаар иргэдэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байна.
