Бениний Засгийн газрын худалдаж авсан ба Хятад улсаас үзүүлж буй тусламжийн Кэшин “COVID-19”-ийн вакцин энэ сарын 21-ний орой Бениний эдийн засгийн төв Котону хотод хүрлээ. Бенинд суугаа БНХАУ-ын Элчин сайд Пэн Жинтао, Бенин улсын Эрүүл мэндийн сайд Хонг Патин нар Котонугийн олон улсын нисэх онгоцны буудалд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцон угтан авчээ.
Хон Патин Хятадыг “COVID-19”-ийн дэгдэлт эхэлснээс хойш Бенин улсад бүх төрлийн хүчтэй дэмжлэгийг тасралтгүй үзүүлж, хүнд хэцүү мөчид Бениний нэн яаралтай хэрэгцээтэй материалаар үргэлж тусалж, Бениний тахлын эсрэг тэмцлийг эерэг үр дүнд хүргэсэн гэж сайшаажээ. Тэрээр “Өнөөдөр Бениний цар тахалтай тэмцэх чухал мөч бөгөөд Бенин, Хятадын найрамдлын түүхэн үйл явдал юм. Бенин улсын Засгийн газар энэ вакциныг сайтар ашиглаж, бүх хүчээ дайчилж, Бениний иргэд ба Бенин дахь Хятад улсын иргэдийг тахлын нөлөөнөөс хамгаална” гэжээ.
Пэн Жинтао хэлэхдээ “Хятадын Засгийн газраас тусламж үзүүлсэн ба Бенийн Засгийн газраас худалдаж авсан Хятадын вакцинууд Бенин улсад ирсэн нь хоёр орны Засгийн газар, ард түмний гүнзгий нөхөрлөл найрамдал, өргөн хамтын ажиллагааны тод илрэл юм. Энэ нь тахлын эсрэг хоёр орны хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт гаргах болно” гэжээ. Тэрээр Бенин улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр идэвхтэй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж, тахлыг үр дүнтэй хянаж чадсан гэж сайшаан үнэлэв. Тэрээр “ Бениний Засгийн газар Бенин дахь Хятадын иргэдэд тусламж үзүүлж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалж байгаад талархаж байна. Хятадын вакцинууд Бениний эдийн засаг, нийгмийн сэргэлт, хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Бид Бенинтэй гар нийлэн Хятад-Бенин, Хятад-Африкийн хувь тавилангийн хамтын цогцыг хамтран байгуулахад бэлэн байна” гэжээ.
