Биологийн олон янз байдлын тухай конвенц (COP15)-ийн Талуудын чуулганы арван тав дахь удаагийн уулзалтын хоёр дахь шатны уулзалт Канадын Монреал хотноо болж байна.
Хятад дахь ЮНЕСКО-гийн Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Шя Зэхань хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:
- Энэхүү уулзалт нь 2020 оны дараах дэлхийн биологийн төрөл зүйлийн хүрээний ололт амжилтыг ахиулан, ирээдүйд дэлхий дахины биологийн олон янз байдлыг хамгаалах зорилго, тодорхой замыг тавих болно гэж бодож байна гэжээ.
COP15 нь НҮБ-аас экологийн соёл иргэншлийн сэдвээр хуралдсан дэлхийн хэмжээний чуулган юм. Өнгөрсөн оны 10-р сард Хятадын Күньмин хотод COP15-ын эхний шатны уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг уулзалтаар Күньмингийн тунхаглалыг баталж, Хятад улс 1.5 тэрбум юанийн анхны хөрөнгө оруулалт хийж, Күньмингийн биологийн төрөл зүйлийн удирдлагын үйл явцад хүчтэй түлхэц үзүүлж, зохион байгуулагч орны цуврал санаачилгыг зарласан байна.
- Хятадын хүчирхэг удирдлага чуулганы эхний шатны бүрэн амжилтыг ахиулсан. Энэ нь Хятад улс олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхий дахины биологийн төрөл зүйлийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх тууштай амлалт, шийдэмгий байдлыг харуулж байна гэж Шя Зэхань танилцуулсан байлаа.
Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулахад чухал оролцогч, хувь нэмэр оруулагч, удирдагч болжээ. 2019 оноос хойш Хятад улс биологийн олон янз байдлын тухай конвенцын үндсэн төсөв болон түүний протоколын үндсэн төсөвт хамгийн том хандивлагч орон болсныг Шя Зэхань онцлов. Энэ нь биологийн олон янз байдлын тухай конвенцын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хүчтэй дэмжиж байгаа явдал юм. Олон жилийн турш Хятад улс дэлхийн байгаль орчны хүрээлэн болон Биологийн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээний засгийн газар хоорондын шинжлэх ухаан-бодлогын платформд хамгийн том хандивлагч болсоор иржээ. Мөн Хятад улс ногоон "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах талаар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлж ирсэн байна гэжээ.
- Эдгээр хүчин чармайлт нь Хятад улс хөгжиж буй орнуудад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад туслахад бэлэн байгааг бүрэн харуулж байна гэж Шя Зэхань хэлэв.
- Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхдээ эерэг үр дүнд хүрч, тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтод гайхалтай ахиц гаргаж, хөгжиж буй орнуудыг эдийн засгийн хөгжлийн замаар хангасан. Өөрөөр хэлбэл экологийн орчныг хамгаалахад үндэслэн эдийн засгийн хөгжлийг ахиулах,хүн байгаль хоёрын эв найрамдалтай хамтын амьдралд хүрэхийг хичээн чармайж байна. Жишээлбэл, Хятад улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, хүлэмжийн хийг бууруулах, экологийн нөхөн сэргээлтэд гайхалтай ахиц дэвшил гаргалаа. Хятад улсын ногоон, нүүрстөрөгч багатай хөгжил нь дэлхийн ногоон өөрчлөлтийн хурдасгаж, дэлхийн тогтвортой хөгжилд чухал туршлага болно. ХКН-ын XX их хурлын тайланд Хятад маягийн орчин үеийн хөгжил нь хүн ба байгаль хоёрын харилцан зохицол бүхий хамтын оршин тогтнож буй орчин үеийн байдал бөгөөд "хүн төрөлхтний орчин үеийн хөгжлийн шинэ соёл иргэншлийн шалгуурыг тогтоох" явдал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна гэжээ.
Шя Зэхань хэлэхдээ "Төрөл зүйлийн мөхөл нэгэнт хүний эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд ноцтой аюул учруулж байна. Энэ нь хүний нийгэмд тулгарч буй нийтлэг сорилт бөгөөд бидний яаралтай шийдвэрлэх ёстой асуудал юм" гэжээ.
Мөн тэрээр "Биологийн олон янз байдал нь 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн гол асуудал. Дэлхийн бүх улс орон биологийн олон янз байдлын алдагдал, доройтлыг арилгах, дэлхий дахины биологийн төрөл зүйлийн засаглалын шинэ ололт амжилтыг хөхиүлэн дэмжиж, хүн ба байгаль хоёрын харилцан зохицол бүхий оршин байх 2050 оны алсын хараанд хүрэх дэлхий нийтийн хөгжил дэвшлийг дэмжихэд үнэт цагаа хамтдаа ашиглах нь нэн чухал юм" гэжээ.
- Коронавирусний цар тахал дэлхий нийтийн хөгжилд сөргөөр нөлөөлж бий өнөөдөр дэлхийд олон талт үзэл урьд хожид байгаагүйгээр хэрэгтэй байна. Бид нэгдмэл байдлыг бэхжүүлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой. Ингэснээр хөгжлийн үр шим, сайн экологийн үр шим нь бүх орны ард түмэнд илүү тэгш ашиг тусаа өгч, дэлхийн бүх улс орны нийтлэг хөгжлийг бий болгож чадна. Хятад улс 2020 оны дараах дэлхийн биологийн төрөл зүйлийн хүрээний ололт амжилтыг ахиулахад тэргүүлэх, зохицуулах үүрэг гүйцэтгэсээр байх болно гэж Шя Зэхань хэлжээ.
