solongonews
“Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” төслийн хурал боллоо
2016-09-28 17:04
“Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” сэдэвт бага хурал тус аргын зохион бүтээгч ноён Өлзий, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Тус хурал нь өнөөдөр /2016.09.28/ Шангрила зочид буудалд боллоо.

Энэхүү хуралд “Чы Юй” ХХК-ийн захирал, тус аргыг зохион бүтээгч ноён Ү Ли Жи /Өлзий/, Royal Шведийн Каролинска хүрээлэнгийн Нобелийн шагнал хүртсэн Shao-Nian Yang эмч, 1998 оны Физиологи, анагаах ухааны салбар дахь Нобемлийн шагналыг хүртсэн, АНУ-ын биоанагаахын эрдэмтэн, эмч Ферид Мурад, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, БНХАУ-ын Өвөр Монгол олон улсын монгол эмнэлэгийн эрдэмтэд, Монгол Улсын I, II, III төв эмнэлэг, Баянзүрх эмнэлгийн дарга нар болон чихрийн шижин өвчнийг анагаан эмчлэгч эмч, мэргэжилтнүүд оролцож илтгэл тавилаа.

Мөн энэхүү хуралд “Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” төсөлд хамрагдан судалгаанд оролцсон иргэд, олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхан оролцсон юм.

“Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” сэдвийн дор өнгөрсөн жилийн 11 сараас хойш энэ жилийн 6 сар хүртэл Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Монгол Улсын I, II, III төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд нийт 269 чихрийн шижинтэй өвчтөнд 180 хоногийн клиникийн судалгаа хийгдсэн байна.

Судалгаанд хамрагдсан иргэд Чы Юй хэмээх гутлыг өмсөж өөрийгөө эдгээр аргын дагуу эмчийн хяналтаар өөрийгөө эдгээх эмчилгээг хийдэг байна.

Энэхүү “Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” хэмээх төслийн талаар “Чы Юй” ХХК-ийн захирал, тус аргыг зохион бүтээгч ноён Ү Ли Жи /Өлзий/ дараахь тайлбарыг өгсөн юм.

Тэрээр “Өөрийгөө эдгээх гутлыг  1993 оноос  судалж эхэлсэн. Харин 2012 оноос эхлэн “Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” хэмээн нэрлэсэн төсөл болон хэрэгжиж байгаа.

Хүний бие угаасаа өөрийгөө анагаах чадалтай хэдий ч  зарим тохиолдолд эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэснээр илүү сайн үр дүнд хүрч чаддаг байна. Хүний бие хүчилтөрөгч дутагдсанаас шалтгаалан янз бүрийн өвчинд нэрвэгддэг.

“Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” хэмээх энэхүү төсөлд нийт 300 гаруй мэргэжилтэн хамрагдан ажиллаж байгаа. 

Тус гутлыг өмссөнөөр ханиад хүрэхгүй, цусны даралт хэвийн хэмжээнд байх, ядрахгүй, сульдахгүй зэрэг давуу талууд олонтой болно. Чихрийн шижин өвчтэй  хүн  өдөрт энэхүү өөрийгөө анагаах гутлыг 10 цагийн турш өмсөж хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ буурна. Аль ч насы хүн хэрэглэж болно.  Одоогоор Хятад улс болон бусад олон оронд 10 сая гаруй хүн хэрэглэж байгаа. Эдгээр хэрэглэж байгаа иргэдээс ямар нэгэн гаж нөлөө гараагүй. Гутлын үнэ 600 юаниас эхлээд дээшээ янз бүрийн үнэтэй байгаа. Энэхүү гутал нь хавар, намрын гэсэн хоёр загвар байдаг” хэмээн тайлбарлалаа.

Энэхүү хурал дээр өөрийгөө эмчлэх аргын талаар олон эрэмтэн, эмч нар болон санаачлагч хүмүүс илтгэл тавьсан юм.

 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл