solongonews
Дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний чуулга уулзалт болно
2017-11-29 20:23
“Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, сайн сайхан дэлхийг хамтдаа бүтээх: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага” гол сэдэв бүхий “ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний чуулга уулзалт” маргааш нээгдэнэ.

ХКН-аас зохион байгуулж буй “ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний чуулга уулзалт” 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд Хятад улсын нийслэл Бээжин хотноо зохиогдоно.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жниьпин нээлтийн ёслолд оролцож, гол зорилго бүхий илтгэл тавих бөгөөд 120 гаруй улс орноос хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын 200 гаруй удирдагч уулзалтад оролцох болно. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл