solongonews
“Долоон эвэрт” өгүүлэл улсын төсөлд сонгогдлоо
2019-03-31 21:00
“Долоон эвэрт” өгүүлэл улсын төсөлд сонгогдсон байна.

    Монгол үндэстний залуу эмэгтэй зохиолч Нарангоогийн “Долоон эвэрт” өгүүллийн түүвэр улсын төсөлд сонгогдсон байна.

03 дугаар сарын 29-ний өдөр Хятадын зохиолчдын нийгэмлэг “Хятадын үндэстний цөөнхийн утга зохиолын одон-2019” цуврал бичигт сонгогдсон бүтээлийг албан ёсоор нийтэллээ.

Танилцуулснаар Хятадын зохиолчдын нийгэмлэгийн үндэстний цөөнхийн уран зохиол хөгжлийн төслийн албаны “Хятадын үндэстний цөөнхийн утга зохиолын одон-2019” цуврал бичгийн төсөлд бүртгүүлсэн 54 бүтээлийг хураан авснаас 10 бүтээлийг сонгон шалгаруулжээ. Үүнд, дөрвөн өгүүллийн түүвэр, гурван найрууллын түүвэр, хоёр шүлгийн түүвэр, нэг онол шүүмж хамрагдсан байна. Түүнчлэн зохиолч Нарангоогийн “Долоон эвэрт” өгүүллийн түүвэр нь сонгогдон орсон юм.

Нарангоо бол Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны хүн. “Сүүдэр”, “Согтуу нар”, “Залуу Бадайн янаглал” зэрэг бүтээлүүдтэй. Улс орны маш олон шагнал урамшууллаар энгэрээ мялаалгаж байсан. “Долоон эвэрт” өгүүллийн түүвэр нь хөдөөгийн монгол эрчүүдийн дотоод сэтгэлийн ганцаардлын сэдвээр бичигдсэн аж. Энэ жилийн ес дүгээр сард хэвлэлд орно.

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл