Шулуун Хөх хошууны Бошуутай сумын Цагааннуур багийн малчин Содгэрэл хос хутгатай өвс хаддаг машин зохиосон гэх мэдээ вичатаар цацагдсанаас хойш “Тэр нь ямар машин байгаа бол?”, “Энэхүү хос хутгатай өвс хаддаг машиныг нь хэр том трактороор татдаг бол?”, “Энэ нь өдөрт хэдэн га газар хадаж чаддаг бол?” гэхчлэн сонирхох хүн олон байлаа.
Хос хутгатай өвс хаддаг машин ингэж бүтээгдлээ
Хар багын мал аж ахуйн оронд төрж өссөн Содгэрэл өвс хадаж нөөцлөх нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн чухал нэгэн ажил гэдгийг сайн мэддэг. Мөн малчид өвс хадаж нөөцлөх гэж сар хорь хоногоор хээр хөдөө хонож хэвтэж явдаг хүнд асуудлыг ч сайн мэддэг. Тиймээс тэрээр хөдөлмөр хүч, цаг хэмнэх өвс хадаж хамах машин зохионо гэж бодож явдаг бөгөөд энэхүү хүслээ биелүүлэхээр сурч судалж, туршиж оролдож явдаг. Ингэж сурч судалж явахдаа эхлээд ганц хутгатай өвс хадах машин зохиожээ. Ганц хутгатай өвс хадах машин нь хадуураар өвс хадахыг бодвол хүний хүч, цагийг их хэмнэх болсон нь нэг том дэвшил байв. Гэхдээ яваандаа ганц хутгатай өвс хадах машины хурд нь түүний санаанд нийцэхээ байсан бөгөөд машин нь эвдэрвэл ажилд ихээхэн саад болдог нь түүний сэтгэлд хүрэхгүй болжээ.
Том хэлбэрийн өвс хадах машин авбал бас нэг том морины хүчтэй трактор авах хэрэгтэй. Ингээд зардал их болно. Ганц хутгатай машинаа эвлүүлээд зарна гэхэд нэг эвдэрвэл засах гээд хагас цагийн ажил саатна. Иймээс тэрээр мөнгө, хөдөлмөр хүч, цаг хэмнэдэг машин зохиохоор зориг шуудаж, шаргуу судалж эхэлсэн байна. “Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй” гэдэгчлэн хэдэн жил шаргуу судалж шинжилж, оролдсоор эцэстээ хос хутгатай өвс хадах машиныг зохиож, малчдын өвс хадаж хамах ажлын цагийг маш ихээр хэмнэх болсон байна.
Хос хутгатай өвс хадах машины давуу тал их
Малчин Содгэрэлийн зохиосон хос хутгатай өвс хадах машин нь өвс хадах машины түүхэнд бас нэгэн өөрчлөлтийг авч ирсэн байна. Тус өвс хадаж хамах машиныг нэг хүн ажиллуулж, хадаж хамах ажлыг зэрэг гүйцэтгэдэг болохоор хөдөлмөр хүч хэмнэнэ. Хэдийгээр хос хутгатай болж, хутганы тоо нь олон болсон ч тракторт хэрэглэх дизель машин болон өвс хадах машинд хэрэглэх дизель машиныг тус тусад нь угсарснаас том хэлбэрийн траектор авах хэрэггүй жижиг трактортай байхад болно. Ингэж хоёр дизель машиныг зэрэг ажиллуулахад тос усны зардал их орох болов уу гэхэд өвс хадах машинд хэрэглэх угсарсан дизель машины морины хүч нь бага болохоор тосонд хэмнэлттэй, энерги хэмнэх бохирдлыг багасгах, эвдрэх асуудал бага зэрэг олон давуу талтай байдаг болохоор энэ нь зардалд гамтай.
- Би тус машиныг худалдан авсан олон хэрэглэгчийн ихэнх нь 0.07 га газрыг хадахад 0.33 орчим юанийн тос хэрэглэдэг гэж байсан. 0.07 га газрын өвсийг хадахад 0.30 гаруй юанийн тос орох юм байна. Тосонд их хэмнэлттэй байна шүү гэж Содгэрэл бидэнд ярьж байлаа.
Хоёр хутгаа зэрэг ажиллуулдаг болохоор энгийн хурдаар бол цагт 2.7-3.3 га газрын өвс хадаж, хамгийн дээд хурдаар бол цагт 4.7 га газрын өвсийг хадаж хамж чаддаг. Энэ нь өвс хадахад хурдан, цагийг ихээр хэмнэдэг болгожээ.
- Нэг цагт 2.7-3.3 га хадна гэдэг манай энэ газар шиг хадлан багатай газар бол хагас өдөр буюу нэг өдөрт л өвсөө хадаж хамаад дуусна гээд инээж байв.
Ийм олон давуу талтай болохоор түүний зохиосон машин нь үзэхэд бага ч их ажил бүтээдэг эд байлаа.
Машин механик засаж зохиохдоо авьяастай малчин Содгэрэл өөрийн бүтээсэн машиндаа тусгай ашгийн эрхийн үнэмлэх авч, “Сод” тариалан мал аж ахуйн машин механикийн тусгай хоршоо байгуулан өвс хадаж, хамах машин хийн худалдаанд гаргаж байгаа юм. Одоо түүний бүтээсэн машин нь ойр хавийн хошуу шяниас гадна Авга хошуу, Зүүн Үзэмчин хошуу, Хишигтэн хошуу, Хөлөнбуйр хот, Монгол Улс зэрэг газарт борлуулагдаж эхэлснээс өвс хадаж, хамах машин худалдсан жилийн орлого нь 200 мянган юаньд хүрч байгаа ажээ.
