Монголчуудын ханиадны эмчилгээ буюу эмгүй жор
2015-12-28 18:21
Нус гоожих төдийд антибиотикт яарах хэрэггүй
Хүүхдийн тань хамраас шингэн, ногоон нус гарахад антибиотик өгөх гэж яарах хэрэггүй хэмээн эмч нар болон судлаачид сануулж буйг ВВС мэдээлжээ. Энэ нь хэвийн үзэгдэл гэдгийг тэд онцгойлон хэлж байгаа юм. Ийм үед антибиотик хүүхдэдээ өгвөл халдварыг “хооллосноос” ялгаагүй хэрэг болох аж.
Английн Олон нийтийн эрүүл мэндийн төв болон Британийн анагаах ухааны коллежийн судлаачдын тайлбарлаж буйгаар хамраас нус гоожих зэрэг шинж тэмдэг нь ихэнхдээ вирусээр үүсгэгддэггүй байна. Энэ үед нь антибиотик хэрэглэвэл эсрэг үйлчлэл үзүүлдэг гэж тэд хэлж байна.
Английн Олон нийтийн эрүүл мэндийн төвийн судлаачдын тайланд дурдсанаар иргэдийн 40 хувь нь хүүхдийн хамраас ногоон нус гарвал антибиотик өгчихвөл эдгэнэ гэж боддогоо хэлсэн байна. “Ихэнх халдвар нь хамраас нус гоожих, вирусын гаралтай өвчлөлөөр илэрч болно. Гэхдээ тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалан өөрөө аяндаа эдгэрэх нь элбэг” гэж тус төвийн судлаачид ярьжээ.

Дархлаагаа сайжруул!
Дархлаагаа сайжруулах тухай ярихаар хүмүүс витамин тариулах тухай л боддог. Тэгвэл монголчуудад эртнээс ханиад томуунаас сэргийлэх уламжлалт арга олон бий. Тэдгээрээс заримыг нь дурдъя:
Халуур аарц
Аарц бол ханиад томуунаас сэргийлэх хамгийн тохиромжтой хүнсний нэг. Орой унтахдаа гэр бүлийнхэндээ эзэгтэй та аарц буцалгаад уулгаарай. Элсэн чихэр, шар тос, давс, аарц, уснаас өөр орцгүй энэ энгийн жороор ханиаднаас сэргийлж чадна.
Адууны мах, сармистай шөл
Хамар шуухитнаад эхлэхэд ёстой л аатай анагаагч нь адууны мах, сармистай шөл шүү дээ. Хүүхдүүддээ долоо хоногт 2-3 удаа ийм шөл хийж өгөөд байхад хахир өвлийг ханиадгүй давна гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
