Хятад-Европ чиглэлийн анхны ачааны галт тэргийг хөдөлгөв
2024-01-02 17:36
Жянсүгийн Лянь Юньган шинэ жилээр Хятад-Европ чиглэлийн анхны ачааны галт тэргийг хөдөлгөв.

Шинэ жилийн эхний өдөр автомашины сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, механик тоног төхөөрөмж болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн X9014 ачааны галт тэрэг Хятад-Казахстан (Лянь Юньган) логистикийн хамтын ажиллагааны баазаас хөдөлж, Хоргос хотод хил даваад Төв Ази руу чиглэлээ. Энэ бол 2024 онд Евразийн эх газрын шинэ гүүрний зүүн төгсгөлийн эхлэл болох Лянь Юньган хотоос хөдөлж буй Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг болно. 2023 онд Лянь Юньганд Хятад-Европ чиглэлийн нийт 806 ачааны галт тэрэг ирж, хөдөлсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар нэмэгдсэн байна.


Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
