solongonews
Хөдөө орон нутгийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа нь хэрэглэгчдийн сонголтыг баяжуулж байна
2022-04-28 11:49
Соёл, аялал жуулчлалын яам зэрэг зургаан газар саяхан хамтран ”Хөдөөгийн сэргэн босголтыг идэвхжүүлэхийн тулд соёлын үйлдвэрлэлийг дэмжих тухай санал ”-ыг нийтэлж, хөдөөг сэргээн хөгжүүлэх соёлын аж үйлдвэрийн гол салбар дахь соёл, аялал жуулчлалын уялдаа холбоо, хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар жагсааж, мөн хөдөө тосгоны аялал жуулчлалын бүтээгдхүүнийг хөгжүүлэх, брэнд бий болгох гэх мэт талаас нь хөдөөгийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг улам тодорхой болгосон юм.

Соёл, аялал жуулчлалын яам зэрэг зургаан газар саяхан хамтран "Хөдөөгийн сэргэн босголтыг идэвхжүүлэхийн тулд соёлын үйлдвэрлэлийг дэмжих тухай санал "-ыг нийтэлж, хөдөөг сэргээн хөгжүүлэх соёлын аж үйлдвэрийн гол салбар дахь соёл, аялал жуулчлалын уялдаа холбоо, хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар жагсааж, мөн хөдөө тосгоны аялал жуулчлалын бүтээгдхүүнийг хөгжүүлэх, брэнд бий болгох гэх мэт талаас нь хөдөөгийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг улам тодорхой болгосон юм.

Хайнань мужийн Санья хотын Жиян дүүргийн Бухөү тосгоны иргэн Фү Яхао аялал жуулчлалын оргил үед тосгон өдөр бүр 10 мянга гаруй жуулчин хүлээн авдаг бөгөөд өдөрт 400 гаруй шинэхэн наргил зарах боломжтой гэж баяртайгаар хэлэв. Шөнийн захад "Жювань барбекю рестораны" эзэн Пү Ваньчэнгийн гэр бүл хамтдаа ярж өдөр бүр завгүй байв.

Бухөү тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Сү Шаохун хэлэхдээ, Бухөү тосгон нь Ялунвань байгалийн үзэсгэлэнт газартай ойрхон болохор одоо соёл, аялал жуулчлалын ашгийг хүртэж амьдрал өдрөөс өдөрт илүү таатай болж, тосгонд 55 гэрийн буудал, 1700 гаруй зочны өрөө байдаг мөртөө эдгээр нь ихэвчлэн эрт бүрэн захиалагддаг гэжээ.

Хөдөө орон нутгийн аялал жуулчлал нь хүмүүсийг амралт, зугаалгаар өнгөрөөх таатай орчинг бүрдүүлж, хэрэглэгчдийн сонголтыг баяжуулж, жуулчдын хамгийн дуртай аялалын аргуудын нэг болжээ. Хөдөөгийн аялал жуулчлалын хөгжлийг цаашид ахиулах, хөдөөгийн сэргэн босголтод туслах зорилгоор Соёл, аялал жуулчлалын яамнаас бодлого, арга хэмжээг тасралтгүй сайжруулж, хөгжлийн механизмыг боловсронгуй болгож байна. Эл  орон нутаг аялал жуулчлалын хэрэглээний шинэ шаардлагад дасан зохицож, хөдөө тосгоны аялал жуулчлалыг чанартай хөгжүүлэхийн зэрэгцээ жуулчдын хэрэгцээг илүү сайн хангах ёстой.

Бухөү тосгон дахь "Мүгуан Лү-инь" гэрийн буудлын оператор Шюн Ваньрү тав тухтай амрах, цагийг сайхан өнгөрүүлж, үзэсгэлэнт байгаль, амттай хоол, сайхан үзэмж энд бүр байна гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ, гэрийн буудал эрхлэх нь амаргүй юм, амжилтанд хүрэх шидэт зэвсэг нь үйлчилгээнд оршдог. Зарим жуулчид тухайн нутгийн талаар сайн мэдэхгүй болохоор боломжийн аялалын маршрут зохиоход туслах хэрэгтэй гэжээ. Өдөр бүр 16:00 цагаас хойш Шюн Ваньрү өөрөө машин жолоодож зочдыг далайн хоол худалдаж авахад хүргэдэг бөгөөд худалдан авалтын дараа боловсруулахад тусалдаг юм.

Хэбэй мужийн Шыжиажуан хотын жуулчин Гао Сюэ гэрийн буудалд хоноохдоо энд үйлчилж байгаа ажилтнууд найзууд шиг, энд амьдрахад үнэхээр таатай байна гэжээ. Тэрээр  өдрийн цагаар зочилсныхоо дараа оройдоо гэрийн буудалд буцаж, усан сангийн дэргэдэх бааранд сууж ундаа ууж, аялах зугаагаа хуваалцан, мөн та гэрийн буудлын боссоос өөрийн бизнес эрхлэлтийн түүхийг ярихыг сонсох боломжтой байж, энэ нь аялалд хүмүүсийн хоорондох халуун дулаан мэдрэмж илүү нэмэгдүүлдэг юм.

Бухөү тосгон нь 2019 онд үйлчилгээний стандартыг стандартчилах, бизнес, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилготой Гэрийн буудлын нийгэмлэгийг байгуулсан. Саньяа хотын Жиян дүүргийн Гэрийн буудлын  нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Тань Жүншянь хэлэхдээ, Бүхөү тосгоны гэрийн буудал бүр нарийн дизайн, чимэглэл хийсний дараа интернетийн алдартай зучид хүлээн авах газар болсон юм гэжээ.

Сү Шаохун хэлэхдээ одоо Ялунвань үзэсгэлэнт газард ирсэн олон жуулчид Бухөү тосгонд зочлох дуртай. Гэрийн буудал гэх мэт соёлын аялал жуулчлалын салбарын хөгжил нь супермаркет, усан баар, хоолны баар, гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг олон хэлбэрийг жолоодон хөгжүүлж, тосгоны оршин суугчдын тал хувь нь аялал жуулчны ашгийг хүртсэн байна гэжээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл