solongonews
Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-10-23 16:54
2008 онд Бээжин Тяньжинь хоорондын хурдны галт тэрэг үйл ажиллагаагаа явуулснаас хойш, 2017 оны 9 дүгээр сарын 30 хүртэл давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь тээвэрлэх хэмжээ жилд дунджаар 35 гаруй хувиар нэмэгдэж, хурдны галт тэрэг нь зорчигчдын тээврийн гол хэрэгсэл болжээ.

Хятадын төмөр замын  ерөнхий компанийн холбогдох албаны хүн: Хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтын хөгжил аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгож, бүс нутгийн эдийн засгийн зохицонгуй хөгжлийг ахиулсан төдийгүй “ядуурлаас ангижрах” зэрэг ажлыг дэмжих талаар эерэг үүрэг гүйцэтгэсэн байна. "Сэргэн мандалт" нэрэмжит Хятадын стандарт  хурдны галт тэргээр төлөөлөл болгосон Хятадын хурдны галт тэрэгний брэндийн  байгуулалт үргэлжлэн гүнзгийрснээр, дэлхий нийтэд улс орны брэнд бий болгосон  байна гэжээ. 

10 дугаар сарын 21-нд "Сэргэн мандалт" нэрэмжит хурдны галт тэрэг Бээжин Шанхайн хооронд цагт 350 км-ын хурдтай бүтэн сар үйл ажиллагаа явуулж, давхацсан тоогоор нийт 592 мянга  гаруй зорчигч тээвэрлэжээ.
Тус компанийн албаны хүн танилцуулахдаа, 2017 оны 9 дүгээр сарын 21-нд 7  хос "Сэргэн мандалт" нэрэмжит хурдны галт тэрэг Бээжин Шанхайн хооронд цагт 350  км хурдтай үйл ажиллагаа явуулсан нь хоёр хот хоорондын аялах цаг хугацааг 4 цаг  хагас болгон богиносгож, дэлхийн хурдны галт тэрэгний салбарт шинэ үлгэр жишээ  үзүүлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл