solongonews
Цэцэг шиг хөөрхөн охид минь заавал уншаарай.
2015-12-28 18:21
Үүдэн хоймрын зайтай ургадаг хоёр хөөрхөн цэцэг яг л хос шиг. Эсвэл бие биедээ сэтгэлээ илчлэх зориггүй дээ нэгнийгээ алсаас харуулдах ичимхий бүрэг хүүхэд ч юм шиг. Нөгөө бодлоор хайр дурлал, үерхэл нөхөрлөл огт хамаагүй зүгээр л бие биедээ насаараа хүндлэл үзүүлж зогсоо найзууд ч юм уу, бүү мэд. Ямар ч л байсан энэ Вансэмбэрүү гэдэг цэцэг миний сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдэл үлдээсэн юм.

 Цэцэг шиг хөөрхөн охид минь заавал уншаарай.

        Вансэмбэрүү гэж үнэнч хайрын илэрхийлэл болсон цэцгийг мэдэх үү?. Дэлбээ нь их зөөлөн бас ховор. Хэдхэн дэлбээгээ наранд ээгээд хад асгатай газар ургадаг юм. Түм түмэн цэцэгсийн дунд хачин гоё. Гэхдээ энэ цэцэг ганцаараа биш ээ. Ижил нь дэргэд нь биш ч гэлээ эсрэг талд нь холгүй бий. Хэрвээ Вансэмбэрүү цэцгийг харах юм бол хажуу дэргэд нь суугаад эсрэг тал руу нь сайн хар. Хос цэцэг нь байж л таараа. Хэзээ ч зэрэгцэж ургадаггүй хэрнээ бие биеэ бараадаад л байдаг яг л хүн шиг гайхалтай цэцэг байгаа юм. Тэгээд л хоёр биенээ хүлээсэн залуус хайр сэтгэлээ Вансэмбэрүү цэцгээр төлөөлүүлэн дуулдаг юм. Үүдэн хоймрын зайтай ургадаг хоёр хөөрхөн цэцэг яг л хос шиг. Эсвэл бие биедээ сэтгэлээ илчлэх зориггүй дээ нэгнийгээ алсаас харуулдах ичимхий бүрэг хүүхэд ч юм шиг. Нөгөө бодлоор хайр дурлал, үерхэл нөхөрлөл огт хамаагүй зүгээр л бие биедээ насаараа хүндлэл үзүүлж зогсоо найзууд ч юм уу, бүү мэд. Ямар ч л байсан энэ Вансэмбэрүү гэдэг цэцэг миний сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдэл үлдээсэн юм. Бодоод байх нь ээ бид яг л цэцэгс шиг шүү дээ. Бидний бодол хүсэл мөрөөдөл, үзэл бодол өөр өөр. Тиймээс яг л түм буман цэцэгс шиг өнгөтэй. Цэцэгс агаар ус, нар хүсдэг шиг бид үерхэл нөхөрлөл хайр, хүндлэлийг хүсдэг. Нэг л мэдэхэд нар руу тэмүүлэх цэцэгс шиг хайр хүндлэл руу тэмүүлсэн л байдаг юм.

        Энхрий жаахан цэцэгхэн өөрийнхөөрөө соёолж, өөрийнхөөрөө өнгөө засна. Эсрэг талд нь бас нэг зоригт цэцэг хайр руу тэмүүлнэ. Цэцэг хэдийн энхрийхэн, эмзэгхэн ч өөр өөрийн зовлонг туулжл байдаг шүү дээ. Хүссэн үед нь бороо асгарч, хүссэн үед нь татарна гэж үгүй, хүний хөлд гишигдэнэ, хүүхдийн гарт өртөнө. Сүүдрийг хүсэвч нар шарна. Нарыг хүсэвч үүлэнд чадуулна. Бидний үерхэл, бидний ертөнц яг л ийм. Итгэлтэй тэвчээртэй, тууштай байж чадвал намираа зөөлөн бороо сэтгэлд шиврээд л ирдэг дээ.          

        Аав ээж нар маань уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү. Үеийн найз олон боловч үнэнч найз ховор шүү гэж хайраа илчилдэг байсныг мэдэх үү? Үүн шиг цэцэгс дундаас ховор нандин, үргэлж хосоороо ургадаг Вансэмбэрүү цэцэгс шиг үнэнч нөхөрлөөрэй. Насан туршийнхаа амьдралыг холбохгүй ч гэсэн хүүхэд насны хүндэтгэлээ хэзээ ч битгий мартаарай. Ингэж чадвал бид гайхалтай хос цэцэгс шиг хэзээд дэлгэрч чадна. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл