Хятад улс 4 жил дараалан дэлхийн аж үйлдвэрийн роботын хамгийн том зах зээл болсоор ирсэн юм. Оны эхний хагаст, Хятадын үйлдвэрлэсэн роботын хэмжээ хурдтай хөгжиж, үйлдвэрлэлийн хэмжээ 59 мянга 97-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 52.3 хувиар нэмэгджээ. Зах зээл нь том гэхээс өндөр үр ашигтай гэж хэлж болохгүй. Одоогоор Хятадын роботын үйлдвэрлэл, ялангуяа аж үйлдвэрлэлийн робот дундаас доогуур хөгжилтэй, зангилаа сэлбэг хэрэгслийн гол технологи гадаадын цөөн аж ахуйн нэгжид байна. Иймээс импортоор оруулах орон зайг их байна. Үүний зэрэгцээ, олон улсын хэмжээнд мэдээллийн технологи, хиймэл, ухаалаг технологи хурдтай хөгжиж байгаа нь роботын аж үйлдвэрлэлийг ахиулж, дараа нь нээгдэх томоохон боломж байж мэднэ хэмээн мэргэжлийнхэн үзэжж байна.
”Ухаалаг робот” төсөл хэрэгжиж эхлэв
2017-08-10 20:41
Саяхан ”Ухаалаг робот” төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. 8-р сарын 1-нд Шинжлэх ухаан, технологийн яам албаны сайтаараа 2017 оны жил тутмын төслийн өргөдөл өгсөн удирдамжаа нээлттэй нийтэлжээ. Үүнээс өмнө, уг салбарын ”Шинэ үеийн хиймэл ухаалаг хөгжлийн төлөвлөө”-г албан ёсоор нийтэлсэн юм. Роботын салбарын нийтэлж буй эдгээр бодлого холбогдох аж үйлдвэрийн хөгжилд үр ашиг өгөх юм байна.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
