solongonews
Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны зөвлөлийн хурал хуралдав
2024-06-19 17:54
Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны зөвлөлийн хоёрдугаар хурал Чиндао хотод хуралдав

 Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны зөвлөлийн хоёрдугаар хурал 19-нд Чиндао хотод эхэлжээ. Үндэсний соёлын өвийг хамгаалах газар, Шаньдүн мужийн Ардын засгийн газраас зохион байгуулж, 23 улс, олон улсын 2 байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцсон байна.

  Хурлаар “Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны дүрэм”-д нэмэлт оруулсан байна. Тус холбоо өмнө нь соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны механизм байсан бол одоо засгийн газар хоорондын олон улсын байгууллага болжээ. Хурлын төлөөлөгчид Азийн соёлын өвийг хамгаалах холбооны өнгөрсөн нэг жилийн ажлыг өндрөөр үнэлжээ. Энэ удаагийн хурал нь Азийн соёлын өвийг хамгаалах ажлыг хөгжлийн шинэ шатанд гаргасан гэж дүгнэв. Түүнчлэн ажил хэрэгчээр хамтран ажиллаж, соёлын өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжихээ талууд илэрхийлжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл