solongonews
2021 оны ДНБ-ний томоохон өөрчлөлтүүд
2022-01-23 10:55
2021 оны ДНБ-ний томоохон өөрчлөлтүүд

2021 оны улсын эдийн засгийн тайлангийн хуудсыг зарласны дараа мужууд ч ар араасаа хариултаа өглөө. Зууны харилцан уялдаатай өөрчлөлт, цар тахал өвчний нөхцөлд Хятадын эдийн засаг шинэ өөрчлөлтийг авчирлаа.

 Гуандүнгийн ДНБ 12 их наяд давсан анхны муж болов

Гуандүн 2021 онд Хятадын ДНБ-ний анхны муж хэвээр байв.

2021 онд Гуандүн хотын ДНБ 12.4 их наяд   юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар өсөж, Хятадын ДНБ-ий хэмжээ 12 их наяд юаниас давсан анхны муж болов.

12 их наяд юань гэж юу гэсэн үг вэ? Энэ бол чинээлэг улсын төвшин болох юм. Урьдчилан төсөөлснөөр Гуандүн хотын ДНБ Өмнөд Солонгосыг гүйцэж, дэлхийн шилдэг арван эдийн засгийн нэг болох магадлалтай байна.

Түүгээр ч барахгүй, энэ жил Дүнгуань хот нь ДНБ нэг их наяд давсан хот болов. Гуандүнгийн Шэньжэнь, Гуанжөү, Фөшань, Дунгуань зэрэг 4 хот нь их наяд юаниас давсан бөгөөд энэ тоо нь Жянсүмужийхтэй тэнцэж байгаа юм.

  Жянсүгийн ДНБ анх удаа 11 их наяд юанийн хэмжээнд хүрлээ

  Эдийн засгийн хоёр дахь том муж болох Жянсүгийн ДНБ Гуандунтай маш ойролцоо болоод байна. 2021 онд Жянсүгийн ДНБ 11.63 их наяд юаньд хүрч, 8.6 хувиар өсөж, өсөлтийн хурд нь Гуандүн мужаас ч хурдан байна.

  2020 онд Жянсү мужийн ДНБ болон Гуандүн мужийн ДНБ-ий зөрүү 800 тэрбум орчим, 2021 онд 770 тэрбум болж багасна гэж тоо баримт харуулж байна.

  Гадаад худалдааны хамгийн том муж болох Гуандүн нь гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 2021 онд 8.27 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар  өсөв. Жянсүгийн гадаад худалдааны өсөлтийн хурд нь Гуандүн мужийнхаас давсан байна. Бүтэн жилийн гадаад худалдааны импорт экспортын хэмжээ анх удаа 5 их наяд юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1 хувиар нэмэгдэв.

   2022 онд Гуандүн мужийн эдийн засгийн өсөлт 5.5 хувь орчим, Жянсүгийн 5.5 хувиас дээш байх төлөвтэй байна. Гуандүн ба Жянсү хоёр мужийн эдийн засгийн тэмцэл гайхалтай үргэлжилж байна.

  Шанхай, Бээжин хоёрыг ДНБ-ий 4 их наяадтай хот болгон дэвшүүлэв.

  2021 онд Хятад улс ДНБ нь 4 их наяд юаниас давсан Шанхай ба Бээжин хоёр хотыг угтан авчээ.

  Бээжин хот ДНБ-ээ 4 их наяд юань давсныг албан ёсоор зарлав. 2021 онд Бээжингийн ДНБ 4026 тэрбум 960 сая юаньд хүрч, 8,5 хувиар өсөв.

  Үүний дараа Шанхай хот нь мөн 2021 онд ДНБ 4 их наяд юанийн босго давж, 4.32 их наяд юаньд хүрч, 8.1 хувиар өснө гэж мэдэгдэв.

  Бээжингийн ДНБ Шанхайг байнга гүйцэж байдаг. 2007 онд Бээжингийн ДНБ их наяд юанийн босгыг давсны дараа 2 их наяд юанийг давахад 6 жил зарцуулж, 3 их наяд юанийг давахад 5 жилийн хугацаа зарцуулан, 4 их наяд юанийг давахад 3 жил л зарцуулсан байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам түвшинг давах хурд аажмаар нэмэгдэж байгаа юм.

  Хөрөнгийн бус функцийг сулруулж, бууруулах хөгжлийн цаана 2021 онд Бээжингийн ДНБ-ий өсөлт хүчтэй байж, энэ нь вакцины үйлдвэрлэлд тулгуурласан эмийн үйлдвэрлэлийн онцгой хувь нэмэр, электроникийн нэгдсэн хэлхээний эрэлт ихтэй холбоотой юм.     2022 оны эдийн засгийн өсөлтийн хүлээлтийн хувьд Бээжин 5 хувиас дээш байж, Шанхай 5.5 хувь орчимд байна.

  Хүбэй мужийн ДНБ 5 их наяд давж, дахин долдугаар байраа батлав     2020 онд цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн Хүбэй мужийн ДНБ 5.0 хувиар буурч, Фүжиань мужийг гүйцэж, улсынхаа наймдугаарт жагсчээ.

  Харин 2021 онд Хүбэй мужид хүчтэй сэргэлт эхлэв. Тоо баримтаас харахад 2021 онд Хүбэй мужийн ДНБ 12.9 хувиар нэмэгдэж, нийт хэмжээ нь 5 их наяд давж, 5001 тэрбум 294 сая юаньд хүрч, улсдаа 7-р байранд орон, Хүбэй мужийн эдийн засгийн хөгжил үндсэн замдаа эргэн орсон байна.

   Эдгээрээс 2021 онд Үхань хотын ДНБ-ий өсөлтийн хурд 12 хувиас дээш өсөх төлөвтэй байна. Үхань хотын дүүргийн эдийн засгийн нийт хэмжээ 3 их наяд давж, үндэсний мужийн хотын дүүргийн нэгдүгээрт орж байна.

  Эдийн засаг нь бүрэн сэргэсэн Хүбэй муж 2022 онд 7 орчим хувийн өсөлтийн зорилт дэвшүүлж, бодит ажилдаа илүү сайн үр дүнд хүрэхийн төлөө хичээнэ гэдгээ мэдэгдэв.

  Олон муж хотын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давсан

  2021 онд олон мужийн ДНБ шинэ түвшинд хүрч, эдийн засгийн гурав дахь том муж болох Шаньдүнгийн ДНБ 8 их наяд юанийн босгыг давав. Баруун бүсийн эдийн засгийн хамгийн том муж болох Сычуань мужийн ДНБ 5 их наяд давж, баруун бүсийн анхны 5 их наяд давсан муж болжээ. Хайнань мужийн ДНБ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өсөж, улсдаа 2-р байранд орж, хоёр жилийн дундаж өсөлтийн хурдаар 1-р байранд орсон байна.

  Нэг хүнд ногдох ДНБ-ий үүднээс авч үзвэл олон аймгийн нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давсан байна. Үүний дотор Анхуй мужийн ДНБ-ийг 8 хувиар нэмэгдүүлж, нийт хэмжээ нь 4 их наяд юаниас даван, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.доллароос давах төлөвтэй болов. Жянши мужийн ДНБ 8.8 хувиар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давах төлөвтэй. Хүнань мужийн нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давж, 10675 ам.долларт хүрсэн байна.

   Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давсан нь эдийн засгийн иж бүрэн хүч чадал, нийгмийн баялаг нэмэгдэж, иргэдийн амьжиргааны түвшин тогтмол дээшилж байгааг илтгэж байх юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл