Би ягаад турахгүй байна вэ?
2015-12-28 18:21
Дэглэм барьж эхлээд гайхалтай турж байсан юмсан харин одоо яасан нь мэдэгдэхгүй гэнэт л бүх юм STOP гэсэн бичигтэй улаан товчин дээр дарагдсан юм шиг л турахаа больчихсон... Энэ мэдрэмж хамгийн онцгүй мэдрэмж биз? Тэгвэл та ягаад турахгүй байгаа талаараа мэдмээр байна уу?
1. Их хөдөлмөрлөж байгаа болохоор их идэж байна.
Та маш их дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн болохоор тэр хэмжээгээрээ их идэж байгаа эсвэл дэглэмээ барьсаар байгаа ч таны “з, гайгүй байлгүй” гээд тоолгүй идсэн хүнсүүд тань таныг турахгүй харин урьдын хэвэндээ байхад нөлөөлөөд байгаа гэдгийг хэлье. Харин үүнээс хойш идэж байгаа зүйлдээ сайн анхаарал тавьж байгаарай.
2. Та шөнө унтдаггүй.
Шөнө унтаж амрахгүй бол хичнээн дэглэм бариад ч нэмэргүй, хүн өдөрт 7н цаг унтах ёстой байтал хүүхдийн уйлах чимээ, их ажил, асуудлууд гээд л олон зүйлээс болж та шөнө нойргүй хондог бол үүнийгээ таслан зогсоож долоон цагийг унтахад зориулах хэрэгтэй. Дэлхийд алдартай сайхан бүсгүйчүүд туранхай гоолиг биеэ хадгалдаг нууцуудаасаа задлахад өдөрт унтах цаг гарах болгонд л зөөлөн дэрээ дэрлээд сайхан амраад авдаг гэсэн шүү.
3. Амттан идмээр байна.
Хааяа сайхан хоол идсэний дараа ямар нэгэн амттан идмээр санагддаг л биз, ширээ тойрж суусан гэрийнхэн чинь амаа ололгүй идэцгээж байгаа амттай бялууг хараад та ч бас юугаараа дутах вэ ганц халбагадаад хорхойгоо дарна. Тиймээ, иймрхүү жижигхэн зүйлс ч таныг турахгүй хэвэндээ байлгахад хүргэдэг. Ялангуяа хоол идсэний дараа та хэзээ ч битгий чихэрлэг зүйл хольж идэж байгаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
